Макроны нэр хүнд унажээ

Хуучирсан мэдээ: 2018.09.06-нд нийтлэгдсэн

Макроны нэр хүнд унажээ

Макроны нэр хүнд унажээ

Францын ерөнхийлөгч Эммануел Макроны нэр хүнд унажээ. Есдүгээр сард ерөнхийлөгч Макроныг дэмжигчдийн тоо 23 хувь болж буурчээ.  Өнгөрсөн наймдугаар сард түүнийг дэмжсэн сонгогчдын тоо 27 хувьтай байсан. Уг судалгааг YouGov, Le Huff Post болон CNEWS зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагууд гаргасан аж. YouGov байгууллага уг судалгааг нийт 1099 хүнээс авчээ.

Үүнээс Макроны нэр хүнд YouGov байгууллагаас гаргасан судалгаанд хамгийн муу хувьтай гарсан байна. Улс төрийн хүрээнд Макроны нэр хүнд ерөнхийдөө муу байгаа ажээ. Учир нь түүний барьж буй бодлого зөвхөн хөрөнгө мөнгөтэй компаниуд болон баячуудад л үйлчилдэг хэмээн Францын дунд давхаргын иргэд гомдоллож байна. Тэрбээр ерөнхийлөгч болохдоо ажил эрхлэлт болон эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх болно хэмээн амлаж байжээ.

Мөн Макроны Засгийн газрын Байгаль орчныг хамгаалах яамны сайд өнгөрсөн долоо хоногт огцорсон, өнгөрсөн долдугаар сард Макроны бие хамгаалагч “May Day” жагсаалд оролцсон иргэдэд гар хүрсэн явдал нь олны дургүйцлийг хүргэсэн нь ийнхүү нэр хүнд нь унахад хүрсэн байж болзошгүй гэнэ. Гэвч түүний Засгийн газар элдэв улс төрийн бодлоготой ухуулга болон сурталчилгааг тоодоггүй байна.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS
Г. МАНДАХ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж