2018, 2019 онд ноёлох үсний чиг хандлага

Хуучирсан мэдээ: 2018.09.07-нд нийтлэгдсэн

2018, 2019 онд ноёлох үсний чиг хандлага

Хэт энгийн эсвэл хэт хурц шийдэл бүхий үсний гоёл, засалт зонхилно

2018, 2019 онд ноёлох үсний чиг хандлага

Намар ирж охид бүсгүйчүүд үснийхээ хэв маягийг өөрчилж байна.  Энэ намар илүү хурц шийдэмгий үснүүд зонхилно. Гэхдээ тас хар үс ч трэнд хэвээрээ байна. Ази бүсгүйчүүдийн ихэнх нь хар үсийг илүүд үздэг. Тиймээс хар үс бол хэзээ  ч моодноос гарахгүй өнгө юм. Харин энэ намрын хувьд ихэвчлэн улаан туяа бүхий, эсвэл алтлаг шар өнгөнүүд тренд болох юм. Мэдээж, энэ өнгүүд таны царайнд уусч цайвар арьстай хүнд илүү гэрэл нэмнэ гээд олон давуу талтай. Үсний өнгө, үс засалт нь илүү 80,90-ээд оныг санагдуулам хурц шийдэл бүхий панк, рок тал руу эргэснийг харж байгаа байх. Энгийн байдлаар янзлахаас илүүтэй үсний элдэв чимэглэлүүдээр үсээ гоёж, туршиж үзэж болох юм.

1990-ээд оны санагдуулам үсний гоёл чимэглэлүүд. Том үсний хавчаар, эсвэл зиг заг даруулга, невденкүүд зонхилно.

Өглөө босоод самнаагүй мэт хайнга маягийн үсний хэв маяг. Шулуун, эсвэл бага зэргийн долгионтой үс.

1960-аад оныг санагдуулам шилэн үс, эсвэл хөвсгөр үс

Нүдээ тодоор будсан үедээ үсээ бага зэргийн сул ороолттой, долгионтой болгож харин нүдээ тод будаагүй үедээ хурц шийдэл бүхий үсний засалт илүү сонирхолтой байх болно.

Бидний ярьдгаар үсээ гөлчийлгөтөл нь боох тренд. Ийм үсэнд том ээмэг илүүтэй зохино.

Үсээ янз бүрээр сүлжиж болно.

Таллаж хуваасан шулуун үс 

Фанк маягийн үсний засалт 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж