Гишүүн асан Л.Эрдэнэчимэг "ногоочин" болжээ

Хуучирсан мэдээ: 2018.09.06-нд нийтлэгдсэн

Гишүүн асан Л.Эрдэнэчимэг "ногоочин" болжээ

Гишүүн асан Л.Эрдэнэчимэг "ногоочин" болжээ

Өнгөрсөн парламентын үед Ардчилсан намаас хэд хэдэн эмэгтэй гишүүд сонгогдож, эмэгтэйчүүдийн бүлэг хүртэл байгуулан ажиллаж байлаа. Гэвч тэдний олонх нь дахин сонгогдож чадаагүй. Эмэгтэй гишүүдээс 2016 оны сонгуулийн үеэр хамгийн их сенсааци тарьсан хүн бол УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн дуулиант бичлэг байсан. Сонгуулиас хойш нам жим болсон экс гишүүн Л.Эрдэнэчимэг сүүлийн үед намынхаа эмэгтэйчүүдтэй үе үехэн уулзалдаж, олон нийтийн сүлжээнд зургаа байршуулах болсон.

Хамгийн сүүлд гэхэд АН-ын эмэгтэй гишүүд экс гишүүний ажлыг шалгаж, Төгс ургацын компанийнх нь үйл ажиллагаатай танилцжээ.  Экс гишүүн маань бондын зээлээр үйлдвэр босгож, өрөө төлөөд тун завгүй яваа бололтой. Харин олон нийтийн сүлжээнийхэн түүнийг “ногоочин” болж, энэ салбарт хүч үзэхээр болсон талаар ч жиг жуг гээд авна лээ. Ямартай ч “Монос”-оор овоглодог экс гишүүн маань сонгуулиас хойш нам жим байсан нь хүнсний ногооны салбарт ч хүч үзээд завгүй яваа бололтой.

Э.ЖОНОН

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж