Улирлын өмнө: Аризона Койотис

Хуучирсан мэдээ: 2018.09.06-нд нийтлэгдсэн

Улирлын өмнө: Аризона Койотис

Улирлын өмнө: Аризона Койотис

Хойд Америкийн ҮХЛ-н 31 багууд дундаас шилжилт хийсэн цөөхөн багуудын нэг бол Аризона Койотис баг юм. Багийн түүх бол тэртээ 1972 онд Канадын Виннипег хотоос эхэлж байсан бол 1996 онд Финик хот руу, хамгийн сүүлд таван жилийн өмнө Аризона хотод нүүж ирснээр өнөөгийн Аризона Койотис багийн шинэ түүх эхэлсэн. Анх байгуулагдаад 1979 онд ҮХЛ-т хөл тавьснаас хойш 39 жилийн түүхэндээ Аризона Койотис баг стэнлийн цом байтугай бүсийн финалд шалгарч чадаагүй байна.

Ялангуяа 1996 онд Аризона мужид суурьшснаас хойш плэй-оффт ердөө найман удаа шалгарсан ба 2011-2012 оны улирлаас хойш плэй-оффт шалгарч үзсэнгүй өнөөдрийг хүрсэн. Өнгөрсөн улиралд ердөө 29 хожил авч 70 оноотой улирлыг өндөрлүүлсэн. Аризона Койотис багийн удирдлага өнгөрсөн улиралд багийн менежер болон дасгалжуулагчаа солиод үзсэн ч амжилтыг эс олсон. Өнөөгийн Аризона Койотис баг хэзээ шаварнаас гарах бол. Хориодхон настай К.Келлер, М.Доми нарын залуус баг дахь онооны гол тоглогчид болоод байна гэхээр Аризона Койотис багийг авч явах туршлагатай лидер дутагдаж байгааг харуулж байна.

  • Багаас явсан тоглогчид: довтлогч З.Риналдо (Нэшвилл Предаторс руу), хамгаалагч Л.Шен (Анахайм Дакс руу), довтлогч М.Доми (Монерал Канадиенс руу)
  • Багт ирсэн тоглогчид: довтлогч В.Хинострова (Чикаго Блэйкхауксаас), довтлогч М.Хосса (Чикаго Блэйкхауксаас), довтлогч М.Грабнер (чөлөөт агентаас)

Одоогийн байдлаар багийг орхисон тоглогчид нөлөөлөхүйц тоглогчид биш. Харин М.Хосса, М.Грабнер нар Аризона Койотис багт ирсэн нь маш том хожоо юм. Нью-Жерси Девилсээс чөлөөт агент болоод байсан Австри залуу М.Грабнер бол яалт ч үгүй туршлагатай тоглогч бол М.Хоссагийн хувьд бол нас 39 хүрсэн ч багийн залууст түүнээс сурах зүйл олон бий. М.Хоссагийн насыг эс тооцвол өнөөгийн зиндаа бага Аризона Койотис багийн хувьд маш ашигтай солилцоо болсон. Гэхдээ М.Хосса шууд улирлыг эхлүүлж чадахгүй бэртэлтэй байгаа. Аризона Койотис баг энэ зун хамгаалагч О.Экман-Ларссоны гэрээг шинэчилж найман жилийн 66 сая ам.долларын гэрээ үзэглэж жилдээ 8.2 сая ам.доллар халааслана. Түүнээс гадна хамгаалагч Н.Хальмарссонтой 10 сая ам.долларын хоёр жилийн, довтлогч К.Дворактай 26.7 сая ам.долларын 6 жилийн шинэчилсэн томоохон гэрээнүүд байгууллаа. Ингэснээр багийн ирээдүйг дээрх залуучууд гэж харж байна. Харин залуу лидер К.Келлерийн гэрээг шинэчлээгүй байгаа. Сая хүрэхгүй ам.долларын цалин авч байгаа ч залуу тоглогч К.Келлер багийнхаа лидерийн түвшинд хүрсэн. Үүнийг түүний өнгөрсөн улирлын тоглолтын статистикаас харж болно.

ТААМАГЛАЖ БУЙ ГАРААНЫ БҮРЭЛДЭХҮҮН:

I ЛАЙН:

  • К.Келлер – Д.Степан – Р.Паник
  • О.Экман-Ларссон – Ж.Демерс
  • II лайн:
  • Б.Перлини – А.Галченюк – В.Хиностроза
  • Й.Чикран – Н.Хальмарссон
  • III лайн:
  • Д.Строме – К.Дворак – К.Фишер
  • А.Голгоски – К.Коннаутон

Энэ гараа хамгийн өндөр магадлалтай таамаг. Харин М.Хосса бэртлээс ирвэл аль ч тавтад гарч болох ба тэр талбай дээр төдийлөн удаан тоглохгүй байх. Өнгөрсөн улиралд довтолгоогоор NHL-н багуудаас сүүлээсээ хоёрдугаарт бичигдсэн. Энэ нь баг илүү довтолгоондоо хүч нэмэх, гоолыг рүүки залууд үүрүүлээд байх нь явцгүй гэдгийг харуулж байна. Уг нь багт цалингийн зай дахин хэд хэдэн тоглогч эсвэл шилдэг 1 тоглогч авчирах боломж бий. Багийн хамгаалалт бол тийм ч муу гэж хэлэхгүй. Өнөөгийн Аризона Койотис баг ийм довтолгооны бүрэлдэхүүнтэйгээр лав л плэй-оффт гарч чадахгүйгүй. Ядаж байхад дивизионд нь Анахайм, Сан-Хосе, Лос-Анжелес, Вегас, Эдмонтон, Ванкувер, Калгари гэсэн багууд байгааг мартаж болохгүй. Энэ дивизионоос Сан-Хосе, Анахайм, Лос-Анжелес болон Вегас, дээр нь Эдмонтон плэй-оффын төлөө хүчтэй өрсөлдөнө.

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж