“Цагийн ажлын цалин 15-50 мянган төгрөг”

Хуучирсан мэдээ: 2018.09.06-нд нийтлэгдсэн

“Цагийн ажлын цалин 15-50 мянган төгрөг”

“Цагийн ажлын цалин 15-50 мянган төгрөг”

Хичээл эхлэхтэй зэрэгцэн цагийн ажил хайж буй залуус нэмэгдэж байна. Энэ талаар Монголын залуучуудын холбооны дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн төв биржийн Байнгын ажил хариуцсан мэргэжилтэн Э.Золзаяагаас тодрууллаа.

-Танай төвд өдөрт хэдэн хүн хандаж байна вэ?

-Хичээл эхэлсэн энэ үед ажил хийхээр манайхыг зорьж буй залуусын тоо эрс нэмэгдэж байна.  Өдөрт байнгын болон цагийн ажилд зуучлуулахаар 30-50 хүн хандаж, дунджаар 30 нь ажилд зуучлүүлж байна. Манай бирж таван жилийн хугацаанд 500 гаруй аж ахуйн нэгжтэй хамтран ажиллаж, 40-50 мянган залуучуудыг цагийн болон байнгын ажилд зуучилсан байна. Биржид хандахын давуу тал нь найдваргүй газарт ажилд орж, хөдөлмөрийн мөлжлөгт өртөх эрсдэлээс хамгаалуулдаг.

-Залуус ихэвчлэн ямар төрлийн ажил сонирхож, харин ажил олгогч тал ямар ажил санал болгож байна вэ?

-Манайхтай тогтмол хамтран ажилладаг олон байгууллага бий. Ажил олгогч талаас судалгааны ажилтан, зөөгч, барилгын туслах, барилгын дараах цэвэрлэгээ зэргийг санал болгодог. Түүнчлэн ажил олгогч талын зарласан ажил болон цагт тохируулаад залуус маань сонголтоо хийдэг. Цагийн ажилтны групп байдаг. Тус группт манайд ирсэн ажлын зарыг оруулж, залуус маань өөрийн цагийн боломжоо харгалзан ажлаа хийдэг.

-Цагийн ажлын цалин дунджаар хэдэн төгрөг байна вэ?

-Цагийн ажлын цалин хагас болон бүтэн өдрийнхөөр тооцогддог. Хагас өдрийн цалин 15-20 мянган төгрөг. Бүтэн өдрийн цалин 30-50 мянган төгрөг байдаг. Ингээд дунджаар тооцвол цагийн ажлын цалин 25 мянган төгрөг гэж ойлгож болно.

-Залуусыг хөдөлмөрийн мөлжлөгт өртөхөөс урьдчилан сэргийлэх, тэдний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үүднээс сургалт зохион байгуулдаг уу?

-Пүрэв гаригийн 13.00 цагт Залуучуудын холбооны танхимд цагийн сургалт зохион байгуулдаг. Энэ сургалтаар цагийн ажилтанд зориулсан мэдээлэл өгдөг.

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж