Dua Lipa, BlackPink хамтлаг хамтарч дуу хийжээ

Хуучирсан мэдээ: 2018.09.06-нд нийтлэгдсэн

Dua Lipa, BlackPink хамтлаг хамтарч дуу хийжээ

Өмнөд Солонгосын хамтлаг, Английн дуучин нар хамтран ажиллажээ.

Dua Lipa, BlackPink хамтлаг хамтарч дуу хийжээ

Английн артист дуучин Dua Lipa хөгжмийн ертөнцөд цахиур хагалан гарч ирсэн билээ. Түүний New Rules, Blow your mind, Scared to be lonely, One kiss гэх мэт дуунууд нь хит болж чадсан. Авъяаслаг, өөрийн стиль, имижийг бүрдүүлж чадсан тус дуучин Өмнөд Солонгосын алдарт "YG" энтертайнментийн шинээр гарсан охидын хамтлаг BlackPink  хамтлагтай хамтран дуу гаргах талаар яригдаж байсан нь батлагдаж байна.

Учир нь тэрбээр твиттертээ 25 дуунаас бүрдсэн шинэ Dua Lipa – Complete Edition цомгоо танилцуулжээ. Дууны жагсаалтад Dua Lipa BlackPink хамтлагтай хамтарсан ‘’Kiss and Make up’’ нэртэй нэг дуу багтсан аж. Энэ нь олон улсын уран бүтээлчид хамтарч байгаа анхны тохиолдол болж байна. Цомог аравдугаар сарын 19-нд худалдаанд гарах аж.

Өнгөрөгч тавдугаар сард Английн дуучин Dua Lipa Сөүлд аялан тоглолтоо хийсэн. Энэ үеэр тус уран бүтээлчид дуугаа бичүүлсэн байх гэж таамаглаж байгаа юм. Dua Lipa-гын тоглолтыг BlackPink-ийн гишүүд болох Жэнни, Лиза нар ирсэн байсан гэжээ.

BlackPink хамтлаг нь 2016 онд "Bооmbayah" болон "Whistle" гэх хоёр дуугаа Youtube хуудсанд цацаж албан ёсоор дебютээ хийн Өмнөд Солонгостоо цахиур хагалан гарч ирсэн хамтлаг юм.

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж