Шинзо Абэ ОХУ-д айлчлах хэвээрээ гэв

Хуучирсан мэдээ: 2018.09.06-нд нийтлэгдсэн

Шинзо Абэ ОХУ-д айлчлах хэвээрээ гэв

Японд хар салхи, газар хөдлөлт болсны улмаас эрх баригчид чухал айлчлал, уулзалтаа хойшлуулах талаар хэлэлцэж байсан юм.

Шинзо Абэ ОХУ-д айлчлах хэвээрээ гэв

Японы ерөнхий сайд Шинзо Абэ есдүгээр сарын 10-нд ОХУ-д хийх айлчлалаа хойшлуулах төлөвлөгөөгүй байгаа гэж  Японы Засгийн газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихидо Суга өнөөдөр мэдэгдлээ. Учир нь Японд өнгөрөгч мягмар, лхагва гаригт үргэлжилсэн их хар салхины улмаас есөн хүн амиа алдаж, 300 гаруй хүн гэмтэж бэртсэн бол өнгөрсөн шөнө Хоккайдо мужид 6.7 баллын газар хөдлөлт болж хоёр хүн амиа алдаж 140 хүн гэмтэж бэртэн 40 гаруй хүн алга болсон талаар мэдээлсэн. Хэд хэдэн барилга, байшингууд нурж, уулархаг нутгаар газар хөдлөлтийн улмаас газар хагарч төмөр зам саатаж, агаарын тээврийн компаниуд бүх нислэгээ цуцалж түр хугацаанд хаахаар болоод байна. Японы Томакомай хотод газар хөдлөлтийн голомт тодорхойлогдсон бөгөөд  улмаар 1.9 сая хүн амтай Саппоро хотод хүрсэн байна.

Тус улсад дараалсан байгалийн онц үзэгдэл болж Японы засгийн газар яаралтай арга хэмжээ авч ажиллаж байна. Үүнээс болж Японы эрх баригчдын хийх уулзалтууд хойшилж магадгүй талаар албаны хүмүүс мэдээлж байсан хэдий ч уулзалтууд болон төлөвлөгдсөн айлчлалуудын хуваарьт ямар ч өөрчлөлт ороогүй гэдгийг эрх баригчид албан ёсоор мэдэгджээ.

Шинзо Абэ Есдүгээр сарын 11-13-ны өдөр ОХУ-ын Владивосток хотын ‘’Дорнын эдийн засгийн форум’’ –д оролцох хэвээрээ болж байна. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины туслах Юрий Ушаковын хэлж байгаагаар есдүгээр сарын 10-нд Японы ерөнхий сайд Шинзо Абэг хүлээн авна гэжээ.

Эх сурвалж: Тass

Т.Мядаг 

 

 

 

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж