Санхүүгийн зохицуулах хороонд хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдээс энэ оны эхний хагас жилд нийт 172 өргөдөл, гомдол ирүүлснээс банк бус санхүүгийн байгууллага (ББСБ)-ын үйл ажиллагаатай холбоотой 29 өргөдөл гомдол ирж, тэдгээрийн 28 нь хуулийн хугацаандаа шийдвэрлэгдэж дууссан бол үлдсэн нэг нь хугацаандаа хянагдаж байна.
Банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотойгоор ирүүлсэн өргөдөл, гомдлын дийлэнх буюу 34.5 хувийг зээлийн мэдээллийн санд зээлдэгчийн мэдээллийг тухай бүрт нь шинэчлээгүйгээс зээлдэгчийн зээлийн ангилалд сөргөөр нөлөөлсөн талаарх өргөдөл байсан нь өмнөх оны мөн үеийнхээс 2.5 дахин ихэссэн байв.
Эх сурвалж: САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО
Холбоотой мэдээ