Shakira арслангийн зулзагатай тоглов

Хуучирсан мэдээ: 2010.07.09-нд нийтлэгдсэн

Shakira арслангийн зулзагатай тоглов

Дуучин Shakira өчигдөр Өмнөд Африкийн нийслэл Йохансбургийн арслангийн паркад зочилсон байна. 33 настай Колумбийн поп од Shakira тус паркийн нэгэн хүрэн арслангийн зулзагатай тоглож, наадан тэнд цугларсан хүмүүсийг баясгаж байсан гэнэ. Энэ ням гаригт  Shakira ДАШТ-ний хаалтын ёслол дээр “Waka waka” дуугаа дуулах юм. Испани, Голланд хоёрын аваргын цомын төлөө өрсөлдөх тоглолтын дараа хаалтын ёслолын ажиллагаа болно.

Ж.Нил
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж