Хятадын Гадаад харилцааны сайд Их Британийн тусгай салааны HMS Albion байлдааны хөлөг онгоц зөвшөөрөлгүйгээр орж ирсэнд даруй явахыг шаардсан байна. “HMS Albion” хөлөг онгоц нь өмнөд Хятадын тэнгист наймдугаар сарын 31-ний өдөр орж иржээ.
Хятадын тал Их Британийг энэхүү өдөөн хатгаж буй үйлдлээ даруй зогсоож эзэмшил нутаг дэвсгэрээс гарч явахыг сануулсан албан мэдэгдлийг факсаар Их Британийн эрх баригчдад илгээсэн байна. 22 тонн жинтэй газар, агаарын тээвэрлэгч байлдааны HMS Albion хөлөг онгоц нь Хятадын Парасел арлуудаар дайран өнгөрсөн болохыг холбогдох эх сурвалжууд Ройтерс агентлагт мэдээлжээ.
Их Британийн HMS Albion хөлөг онгоц нь наймдугаар сарын эхээр Токио хотын боомтод байрлаж байсан бөгөөд японы өөрийгөө-хамгаалах цэргийн хүчин болон Их Британийн далайн цэргүүд хамтран бэлтгэл сургуулилт хийж байжээ.
Мөн Восток-2018 цэргийн бэлтгэл сургуулилт болохтой холбогдуулан ОХУ-ын улс 28 байлдааны томоохон хөлөг онгоц Сояа бүсэд орж ирсэн. Энэхүү бүс нь ОХУ-ын Сахалин арал болон Японы Хоккайдо мужид байрлах зүүн арлуудыг тусгаарладаг. Мөн Японы тэнгис болон Оросын Сахалиний тэнгисүүдийг тусгаарладаг 42 километрийн урттай суваг юм.
Японы Батлан хамгаалахын сайд Итцүнори Онодера ОХУ-ын цэргийн хөдөлгөөн санаа зовниулж байгаа талаар есдүгээр сарын 3-ны өдөр сэтгүүлчдэд мэдэгдсэн удаатай. ОХУ болон Япон улсууд нь одоо болтол газар нутгийн маргаантай байдаг.
ЭХ СУРВАЛЖ: REUTERS
Г. МАНДАХ
Холбоотой мэдээ