“Евроазийн нүүдэлчдийн түүхэн замнал: Төр, нийгэм ба соёл” олон улсын хурал болж байна

Хуучирсан мэдээ: 2018.09.06-нд нийтлэгдсэн

“Евроазийн нүүдэлчдийн түүхэн замнал: Төр, нийгэм ба соёл” олон улсын хурал болж байна

“Евроазийн нүүдэлчдийн түүхэн замнал: Төр, нийгэм ба соёл” олон улсын хурал болж байна

“Евроазийн нүүдэлчдийн түүхэн замнал: төр,нийгэм, соёл” олон улсын эрдэм шинжилгээний  хурлыг  Монгол улсын  ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, Япон улсын Тохокү Их сургуулийн Зүүн хойт Ази судлалын төв, БНХАУ-ын Өвөр Монголын Багшийн Их сургуулийн Аялал жуулчлалын дээд сургууль, ОХУ-ын Бүгд Найрамдах Саха улсын Хүмүүнлэгийн ба Умардын цөөн тоот үндэстний судалгааны  хүрээлэнгээс  хамтран зохион байгуулж байна.

 Олон улсын эрдэм шинжилгээний хуралд Монгол улс, ОХУ, БНХАУ, Япон улсын 50 шахам судлаачид оролцож

а/“Академич Ш.Нацагдорж ба Монголын түүхийн судалгаа”  нэгдүгээр салбар хуралдаанаар

Төрийн хошой шагналт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, нэрт түүхч, академич Ш.Нацагдоржийн амьдрал, үйл ажиллагаа,  үзэл баримтлал, Монголын дундад зууны ба орчин үеийн түүх, сурвалж судлал, түүх бичлэг, намтар судлал, төр эрх зүйн асуудлаархи судалгаа, уран зохиол, тайз дэлгэцийн бүтээлүүд, Монголын түүхийн шинжлэх ухааны хөгжилд  оруулсан  хувь нэмэр, эзлэх байр суурийг үнэлж дүгнэсэн 17 илтгэлийг;

б/“Евроазийн нүүдэлчдийн түүхэн замнал: төр, нийгэм, соёл” гэсэн 2 салбар хуралдаанд XVII-XIX зууны Евроази, Чин гүрний  Монголын талаар баримталсан бодлого, засаг захиргаа, хууль цааз, Монголын нийгмийн бүтэц бүрэлдэхүүн, шашин, эдийн засаг, өртөө харилцаа, Монголын язгууртан, тайж нарын угсаа гарал, өмч хувь,  Оросын  эзэнт улс ба  Чин гүрнээс  харьяа  нутаг оронд явуулсан бодлого, үйл ажиллагааг харьцуулсан, Монголын эзэнт гүрний соёлын зарим асуудлыг хөндсөн, сурвалж  эх  бичгүүдийг задлан шинжилсэн 32 илтгэлийг тус тус хэлэлцүүлнэ.

Монгол улсын ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн ба  Япон улсын Тохокү Их сургуулийн Зүүн хойт Ази судлалын төвөөс 2 жил тутамд зохион байгуулдаг уламжлалт эрдэм шинжилгээний   энэхүү  хурал  энэ удаад  зохион бахйгуулагчид ба оролцогчдын  хувьд илүү өргөн  цар хүрээтэй  болж, XVII-XX  зууны  Монголын түүхийн талаар судалгаа хийдэг тэргүүлэх эрдэмтэд  оролцож судалгааныхаа  сүүлийн үеийн ололтыг танилцуулж буйгаараа онцлог болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж