Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин энэ сарын 18-20-нд Умард Солонгост айлчлан тус улсын удирдагч Ким Жон Унтай дээд хэмжээний уулзалт хийнэ гэж Ерөнхийлөгч Мүн Жэ Иний тусгай төлөөлөгч Чун Еуй Ён өнөөдөр /2018.09.06/ мэдэгдлээ.
“Хоёр Солонгосын удирдагчдын дээд хэмжээний уулзалт Пеньян хотноо есдүгээр сарын 18-20-нд болно. Дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажил ирэх долоо хоногоос эхэлж, өндөр түвшинд яриа хэлэлцээ хийнэ” гэж Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын газрын дарга Чун Еуй Ён Пеньянд айлчилна гэжээ. Тэрбээр Үндэсний тагнуулын газрын дарга Су Хон тэргүүтэй таван хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчдийн багийг ахлан Пхеньянд ирсэн юм.
Энэ уулзалт хоёр улсын удирдагчдын албан ёсны гурав дахь уулзалт болох юм. Өнгөрсөн дөрөв, тавдугаар сард талууд Солонгосын хилийн зэвсэггүй бүст уулзсан юм.
Есдүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болох хоёр улсын удирдагчдын дээд хэмжээний уулзалтаар Хойд Солонгосын цөмийн зэвсэггүй бүс болгох үйл явц, Солонгосын хойг дахь энх тайван, эвлэрлийн гэрээний хэрэгжилтийг хэлэлцэхээс гадна хоёр орны ирээдүйн хамтын ажиллагаа, эдийн засаг, худалдаа наймаа гэх мэт хамтын ажиллагааг нэмэгдүүлэх асуудлаар хэлэлцэнэ гэж албаныхан мэдэгдээд байна.
Эх сурвалж: Koreatimes
Т.Мядаг
Холбоотой мэдээ