Орон гэргүй залууг хулхиджээ

Хуучирсан мэдээ: 2018.09.06-нд нийтлэгдсэн

Орон гэргүй залууг хулхиджээ

Тэрбээр олон жил тэнүүчилж, хар тамхинд донтсон нэгэн байжээ

Орон гэргүй залууг хулхиджээ

Орон гэргүй, тэнүүчлэн амьдардаг байсан  Жонни Боббит гэх залууд туслах хандив босгох үйл ажиллагааг зохион байгуулсан эрэгтэй, эмэгтэй хоёр цугларсан бүх мөнгийг түүнд зарцуулсан гэж хэлж байсан ч Жонни Боббит өөрийнх нь нэрийг ашиглан хандив босгосон өөрт нь ямар ч мөнгө өгөөгүйд гомдолтой байгаа бөгөөд тэр хоёрыг шүүхэд өгсөн аж. Жонни Боббитийн өмгөөлөгч Жакулин Промисло үлдсэн мөнгийг юунд зарцуулсан, гэнэт яагаад мөнгө алга болсон талаар мэдэхийг хүсч байгаагаа илэрхийлсэн байна.

Орон гэргүй, тэнүүчилж амьдардаг Жонни Боббитод туслах аяны хүрээнд хандивын данс нээн нийт 14 мянган хүн тусламжийн гараа сунган 400 мянган ам.доллар цугларсан юм. Үүнээс 20 мянган ам.долларыг нь Боббитод зарцуулсан гэж GoFundMe хэлжээ. Гэтэл аяныг эхлүүлсэн хоёрын хэлж байгаагаар нийт мөнгөний 200 мянган ам.долларыг нь  Боббитын хар тамхины эсрэг эмчилгээ, бусад асаргаа сувилгаанд зарцуулсан тул мөнгө дууссан гэж хэлсэн байна.

Нью Жэрсид болсон шүүх хурлаар Дээд шүүхийн шүүгч Паула Дөү сангийн мөнгө чухам юунд зарцуулагдсан талаар мэдүүлэг өгөх, тэдний хувийн данс тайланг шалгахаар болсон. Жонни Боббит эргэн гудамжиндаа гарч хар тамхи дахин татаж эхэлсэн гэж түүний өмгөөлөгч хэлжээ.

Жонни Боббитийн өмгөөлөгч тэднийг үлдсэн мөнгийг өөрсдийн хувийн дансандаа хийсэн хэмээн хардаж байгаа аж.

 Эх сурвалж: BBC
Т.Мядаг 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж