НВЦ оны шилдэг аж ахуйн нэгжийн дээд шагнал ГРАНПРИ хүртэв

Хуучирсан мэдээ: 2014.12.30-нд нийтлэгдсэн

НВЦ оны шилдэг аж ахуйн нэгжийн дээд шагнал ГРАНПРИ хүртэв

МҮХАҮТ-аас жил бүр тухайн оны шилдэг бизнес эрхлэгчдийгтодруулан шалгаруулдаг уламжлалтай. Энэ жилийн Онцлох 10 аж ахуйн нэгжийн ДЭЭД ШАГНАЛ ГРАНПРИ-г “НВЦ“ компани хүртлээ.

“НВЦ” компанинь 1 сая шувууны “Баян шувуу” төслийн эхний шат буюу 500 мянган шувууны аж ахуйг 19.5 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар байгуулснаараа шилдэг аж ахуйн нэгжийн дээд шагнал ГРАНПРИ-н эзнээр шалгарчээ.

“Баян шувуу” аж ахуй ашиглалтад бүрэн орсноор Монгол Улсын шувууны аж ахуйн салбарт дэлхийн стандартын хамгийн орчин үеийн шинэ технологи нэвтэрч, өндөгний импорт 90 гаруй хувиар, зах зээл дээрх өндөгний үнэ 20-30 хувь буурч, мөн Төв аймгийн Баянчандмань суманд 100 гаруй ажлын байр шинээр бий болж байгаа юм.


Зүүн гар талаас “НВЦ” ХХК-ийн Ерөнхий захирал Ц.Баатарбилэг,  “НВЦ” ХХК-ийг үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга Б.Цэрэндаваа

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж