П.Орхоны алтан медалийг хураах мэдэгдэл гаргажээ

Хуучирсан мэдээ: 2018.09.06-нд нийтлэгдсэн

ДОПИНГ

П.Орхоны алтан медалийг хураах мэдэгдэл гаргажээ

П.Орхоны алтан медалийг хураах мэдэгдэл гаргажээ

Индонез улсын Жакарта хотноо болсон Азийн наадамд эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн 62 килограммын жинд аваргалсан Пүрэвдоржийн Орхоны алтан медалийг хурааж авах мэдэгдлийг Азийн олимпийн зөвлөл  есдүгээр сарын 3-ны өдөр албан ёсоор мэдэгджээ.

Монгол Улсын тамирчин Пүрэвдоржийн Орхон эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн тэмцээнд оролцсон түүнээс 2018 оны наймдугаар сарын 20-ны өдөр авсан шинжилгээнд допингийн хариу эерэг гарсан тул түүнийг XVIII удаагаа зохион байгуулагдаж байгаа Жакарта-Палембанг 2018 оны Азийн наадамд гаргасан амжилтын үр дүнг хүчингүйд тооцсон гэжээ.  Тэрбээр эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн 62 килограмм жинд өрсөлдөж нэгдүгээр байр эзэлсэн.

Түүний шээснээс WADA-гын хориглосон жагсаалтад багтах Станазолол бодис илэрсэн талаар Азийн олимпийн   зөвлөлийн албан ёсны сайт дээр мэдэгджээ.

ЭХ СУРВАЛЖ: OLYMPIC COUNCIL OF ASIA
Г. МАНДАХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж