Японы К.Нишикори 2 жилийн дараа хагас шигшээд шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2018.09.06-нд нийтлэгдсэн

Японы К.Нишикори 2 жилийн дараа хагас шигшээд шалгарлаа

Японы К.Нишикори 2 жилийн дараа хагас шигшээд шалгарлаа

АНУ-ын Нью-Йорк хотноо үргэлжилж буй энэ оны сүүлийн Их Дуулга болох US Open тэмцээний эрэгтэй хагас шигшээд үлдэх эрхийн төлөөх тоглолтууд үргэлжилж байна. Японы 28 настай К.Нишикори шилдгүүдийн эгнээнд гарч ирж байсан ч 2017 онд бугуйны бэртлийн улмаас болж тогтвортой тоглож чадахгүй байсан. Түүний энэ оны томоохон тэмцээн нь Францын нээлттэй тэмцээн байсан юм. Францын нээлттэй тэмцээнд дөрөвдүгээр шат хүрсэн бол Уимблидонд шөвгийн 8-д шалгараад байсан. Тэгвэл US Open тэмцээнд хагас шигшээд шалгарч чадлаа. Япон залуу К.Нишикори хамгийн сүүлд 2014 онд шигшээд шалгарч байсан бол 2016 онд хагас шигшээд шалгарч байсан бөгөөд хоёр жилийн дараа дахин Их Дуулга тэмцээний хагас шигшээд шалгарч байна.

К.Нишикори дунд шөвөгт 2014 оны Америкийн нээлттэй тэмцээний аварга Хорватын М.Чиличтэй тоглож таван сетэд 3-2 харьцаатай хожсон. Хоёр теннисчин маш ширүүн тоглолтыг үзүүлж байсан бөгөөд гурав дахь сетэд тай-брейкээр К.Нишикори хожиж 2-1 харьцаатай тэргүүлж эхэлсэн. Харин дөрөв дэх сетэд М.Чилич 6-4 харьцаатай хожиж шийдвэрлэх 5 дахь сет гарахаар болсон. Ингээд шийдвэрлэх тав дахь сетэд К.Нишикори илүү тоглолт үзүүлж 6-4 харьцаагаар хүчтэй өрсөлдөгчөө буулган авч хагас шигшээд шалгарсан байна.

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж