Худалдаа, хөгжлийн банк, банкны төв салбартаа “Маамуу” хүүхдийн хадгаламжийн бяцхан харилцагчдад зориулсан хүүхдийн тоглоомын буланг тохижуулжээ. Энэ ажил нь Дэлхийн хуримтлалын өдрийг (10-р сарын 31) угтан зохион байгуулж буй ажлуудын нэг юм. Цаашдаа банкныхаа зарим салбаруудад Маамуу хүүхдийн хадгаламжийн буланг тохижуулах төлөвлөгөөтэй байгаа юм байна.
ХХБанкны гүйцэтгэх захирлын орлогч Б.Баярмаа:
-Бид 28 жилийн турш ямагт үндэсний, дотоодын баялаг бүтээгчдээ дэмжин хамтран ажилласаар ирсэн. Манай банк “Монгол Контент” компанитай энэ онд хамтын ажиллагаа эхлүүлснээр “Маамуу” хүүхдийн хадгаламжаа зах зээлд нэвтрүүлж хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан 2018 оны 6-р сарын 1-ний өдөр төрсөн бүх хүүхдэд 20 мянган төгрөгийн үлдэгдэлтэй Маамуу хадгаламжаа үнэгүй нээлгэх урамшууллыг гурван сарын турш үргэлжлүүллээ.
“Монгол Контент” компанитай хамтарснаас хойш буюу өнгөрсөн зургадугаар сараас хойш бид хэд хэдэн томоохон ажлуудыг хийгээд байгаа. Тухайлбал зөвхөн Улаанбаатар хот төдийгүй Дархан, Эрдэнэт хотуудад хүүхдийн хадгаламж эзэмшигч бяцхан харилцагчдаа баярлуулан “Маамуутай хүүхдийн баяр” тэмдэглэсэн.
Мөн банкны үйлчилгээ авахаар манай банкны төв байранд хүүхдүүдтэйгээ ирсэн эцэг эхчүүдэд зориулан “Маамуу”-ийн буланг тохижуулсан нь бяцхан харилцагчдад маш их таалагдаж байгаа.
“МААМУУ” хадгаламж яагаад ОНЦГОЙ вэ?
ХХБанк 2005 онд хүүхдийн хадгаламжийн бүтээгдэхүүн зах зээлд нэвтрүүлсэн. Энэ хугацаанд хүүхдийн хадгаламжийн бүтээгдэхүүнийг улам хөгжүүлэн харилцагчдад олгож болох бүх давуу тал, боломж нөхцөлүүдийг нээж өгсөн гэдгээрээ “Маамуу” хүүхдийн хадгаламж харилцагчдын талархлыг хүлээсэн бүтээгдэхүүн болж чаджээ.
Тухайлбал:
- “Маамуу” хадгаламжийн дэвтрийг үнэгүй олгодог,
- Тогтмол шилжүүлэх үйлчилгээ үнэгүй,
- Жил бүр банкин дээр биечлэн ирэх шаардлагагүйгээр сунгуулаад байх боломжтой.
Харилцагч С.Эрдэнэболор: Найдвартай, бас хамгийн өндөр хүүтэй болохоор нь сонгосон
-ХХБанкийг анхнаасаа найдвартай банк гэдгээр нь сонгон үйлчлүүлдэг. “Маамуу” хадгаламж их таалагдаж байгаа. Энэ салбар дээр хадгаламжаа нээлгэсэн болохоор эндээ л ирж үйлчлүүлдэг. Энд хүүхдийн ийм сайхан булан нээгдсэн байгаа нь таалагдаж байна. Хүүхэд тоглож байх зуур ямар нэг сатаарах зүйлгүй үйлчлүүлэхэд тухтай байдаг юм. Ер нь энэ банкийг сонгож үйлчлүүлэхэд орчин нь маш их нөлөөлсөн. Ихэнх салбар нь зай талбай ихтэй, төв салбар нь ийм сайхан хүүхдийн булантай ч болчихлоо. Нэг үгээр маш тухтай үйлчлүүлдэг гэхэд болно.
Бас Маамуу хадгаламж хамгийн өндөр хүүтэй хүүхдийн хадгаламж гэдгээр нь мөн сонгож хүүхдэдээ нээлгэсэн. Хүүхдийг маань 18 нас хүртэл нь илүү олон сайхан үйлчилгээ ч нэмэгдэх байх гэдэгт итгэлтэй байна.
Холбоотой мэдээ