Энэ оны Индиан Уэлльст түрүүлж багагүй шуугиан тариад байсан 2016 оны WTA-н өсөх ирээдүйтэй залуу тоглогч 20 настай Япон охин Наоми Осака Их Дуулга тэмцээнд анх удаагаа хагас шигшээд шалгарлаа. Тэр дунд шөвөгт Украйны Л.Цуренког 6-1, 6-1 харьцаатай хялбархан буулгаж авсан. Тоглолтын турш ердөө хоёр гэйм алдсан гэхээр ямар эрч хүчтэй байгааг харуулж байна. Н.Осака хагас шигшээд хүрэхэд төдийлөн хүчтэй өрсөлдөгч нартай таараагүй ч тоглолтууд нь үнэхээр сайн байсныг онцлох ёстой.
Хагас шигшээд Япон охины тоглох дараагийн өрсөлдөгч бол 2017 оны US Open тэмцээний шигшээд шалгарч байсан АНУ-ын М.Кейс байх юм. Японы Н.Осака өмнө нь М.Кейстэй 2016 оны US Open, 2017 оны Индиан Уэлльс тэмцээний шөвгийн 32-т таарч тоглоход тухай бүрд нь хожигдож байсан. Тухайн үед Н.Осака чансаа доогуур байсан бол энэ удаа нөхцөл байдал өөр болсон. Иймд Н.Осака Америк бүсгүйг зогсоож болох юм.
Б.БЯМБАБАЯР
Холбоотой мэдээ