Нас барсан иргэний оршуулгын тэтгэмжийг өөр хүнд олгосон байжээ

Хуучирсан мэдээ: 2018.09.06-нд нийтлэгдсэн

Нас барсан иргэний оршуулгын тэтгэмжийг өөр хүнд олгосон байжээ

Нас барсан иргэний оршуулгын тэтгэмжийг өөр хүнд олгосон байжээ

Сонгинохайрхан дүүрэгт оршин суух хаягтай иргэн Ц 2018 оны наймдугаар сарын 31-ны өдөр хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Талийгаачийн үр хүүхдүүд нийгмийн даатгалаас оршуулгын тэтгэмжийг авахаар ирэхэд “2009 онд нас барсан гэж тэмдэглүүлсэн. Оршуулгын зардлыг нь нөхөн олгосон” гэсэн хариуг сонссон байна.

Гэтэл тухайн үед талийгаачийн оршуулгын зардлыг Д.Батдорж гэх иргэн авсан гэж тэмдэглүүлжээ. Нийгмийн даатгалын газраас нас барсан иргэний тэтгэмжийг авахын тулд үр хүүхэд, ах дүүс нь бүхий л бичиг баримттайгаа ирж үнэн зөв мэдээллээ бөглөсний дагуу тэтгэмж авдаг юм байна.

Тэгтэл огт танихгүй хүнд оршуулгын тэтгэмжийг олгосон нь эргэлзээ дагуулж байгааг талийгаачийн ар гэрийнхэн хэллээ. Энэ асуудлаар бид Сонгинохайрхан дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээс тодруулахад “Анх удаа ийм асуудал гарч байгаа учраас цагдаагийн байгууллагад шалгуулна” гэсэн мэдээллийг өгөв.

Э.АРИУН 

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж