Huawei дэлхийн хамгийн хүчтэй Kirin-980 процессор танилцууллаа

Хуучирсан мэдээ: 2018.09.06-нд нийтлэгдсэн

Huawei дэлхийн хамгийн хүчтэй Kirin-980 процессор танилцууллаа

Huawei дэлхийн хамгийн хүчтэй Kirin-980 процессор танилцууллаа

Берлин хотод зохион байгуулагдсан ахуйн хэрэглээний цахилгаан бараа, техникийн олон улсын үзэсгэлэнд Huawei Consumer Business Group -ийн ерөнхий захирал Ричард Ю ухаалаг утасны Kirin 980 процессорыг танилцууллаа. Kirin 980 процессор нь хамгийн сүүлийн үеийн технологийн дэвшил, гүйцэтгэл, холболт, хиймэл оюун ухааны процессортой юм байна.

"Өнгөрсөн жил бид дэлхий дахинд Kirin 970 процессортой хиймэл оюун ухааны боломжит хувилбарыг танилцуулсан. Харин энэ жил бид маш шинэлэг платформыг танилцуулж байна. Энэ нь зөвхөн хиймэл оюун ухааны боломжийг харуулаад зогсохгүй ухаалаг утас ашиглаж буй хүн бүрт технологийн хамгийн дэвшилтэд хувилбарыг санал болгоно.  Kirin-980 процессортой ухаалаг утасны гүйцэтгэл өмнөх загвартай харьцуулахад хамгийн сүүлийн үеийн гүйцэтгэлтэй бөгөөд ирээдүй хойч үед маань зориулагдсан шинэлэг апп-ыг агуулсан" – гэж Ричард Ю хэлжээ.

Kirin -980 процессор нь гар утасны төхөөрөмж дэх хиймэл оюун ухааны хөгжлийг харуулсан шинэ үе гэж нэрлэж болно. Ийм процессортой ухаалаг утас нь хурдтай, 4600 зургийг минутын дотор таних хүчин чадалтай ажээ. Ухаалаг утасны камерын шийдлийг мэргэжлийн аппаратаас илүү төгс болгохыг зорьж буй Huawei компани нь ISP графикийн процессорын тусламжтайгаар зургийг илүү чанартай авах, олон камерын үйлдлийг дэмжих, хөдөлгөөнт дүрс авахад илүү чанартай болж байгаагаараа онцлог юм байна.

Үүнээс гадна, тус үзэсгэлэнд  Huawei групп HUAWEI P20 гар утасныхаа Morpho Aurora и Pearl White өнгийг танилцууллаа. Өнөөдрийн байдлаар HUAWEI P20 гар утас арван сая ширхэг борлуулагдсан ажээ.

А.АНИР

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж