Саяхан далайн хар салхи Жэбигийн аюулаас холдоод байсан Япон улсад өнгөрсөн шөнө хүчтэй газар хөдлөлт болжээ. Хоорондоо 20 минутын давтамжтай 6.7 болон 5.3 баллын хоёр газар хөдлөлт болжээ. Японы Томакомай хотод газар хөдлөлтийн голомт тодорхойлогдсон бөгөөд улмаар 1.9 сая хүн амтай Саппоро хотод хүрсэн байна.
Газар хөдлөлтийн улмаас хөрсний нуралт үүсч, олон зам, барилга байгууламж сүйдсэн болохыг тодорхойлсон бөгөөд одоогийн байдлаар 20 хүн бэртэж гэмтсэн болохыг аврах ажилтнууд бүртгэжээ. Харин цунамигийн анхааруулга зарлаагүй байна.
Мөн газар хөдлөлтөөс болж Хоккайдо мужийн цахилгаан станцад осол гарсан учраас ихэнх газрууд тог цахилгаангүй байгаа аж.
Япон улсын ерөнхий сайд Шинзо Абе газар хөдлөлтөд өртсөн Хоккайдо мужид туслуулахаар дөрвөн мянган "Японы-өөрийгөө хамгаалах" цэргүүдийг дайчилж мөн нөхцөл байдал хүнд байгаа газруудад нэмж 20 мянган цэрэг явуулахаар болсноо мэдэгджээ. Цаашид Японы Засгийн газар Хоккайдо мужийн сэргээн засварлалтын ажилд туслах болно гэдгээ зарласан байна.
ЭХ СУРВАЛЖ: NHK, ABC
Г. МАНДАХ
unshigch 2018-09-06 108.218.234.108
Japand 100 jileer goviin aimagaasaa tureesluuliye. Harin gazriin dorh bayalgiig uhaj ashiglahgui nuhtsuluur shuu. Hyatduud Hong Kong-oo 99 jileer Anglid tureeslej hugjuulj avsan shig, bid nar uursduu bol chadahgui gedeg ni todorhoi yum chini, tegeed ch Japanchuud hudulmurch ard tumen saihan hugjuuleed uguh biz.
Lavlaa 2018-09-06 203.91.115.40
Km 100 jiliin daraa kherev Japan uu arluud baikhgui bol tureeselsen gazar nutagt suurishsa kheden sayaar toologdokh irgediig yakh bilee
Barilgiin injener 2018-09-06 43.243.161.23
6.7 ball gej bhgui ball bol toon hemjigdehuun bish 6.7 magnitud-iin huchtei gazar hudlult bolson bn. Ball-d sihljuulvel 7-8 ball-iin gazar hudlult gesen ug. Ball gedeg bol gazar hudlultiin noloogoor uussen gazriin gadarga deerh hohirliig haruuldag toon bus hemjigdehuun yum. Harin magnitud gedeg bol gazar hudlultiin huchiig buyu gazar hudlultuus uusen garch bui energiin hemjeeg heldeg toon hemjigdehuun yum. Ball-Magnitud hoyoriin yalgaag yalgaj bichij bgaarai setguulchidee.
иргэн 2018-09-06 202.70.34.70
Япон ер нь 100 тэрбум доллар өгөөд манайхаас жаахан газар авчихмаар юм. Манай Дорноговиос байсан ч яах вэ
Зочин 2018-09-06 119.40.99.207
Газар нутгаа худалдаж болохгүй л дээ