Ким Жон Ун: Хоёр Солонгос хамтрах ёстой

Хуучирсан мэдээ: 2018.09.06-нд нийтлэгдсэн

Ким Жон Ун: Хоёр Солонгос хамтрах ёстой

БНСУ-ын тусгай төлөөлөгчдийн Пеньян дахь айлчлал үргэлжилж байна.

Ким Жон Ун: Хоёр Солонгос хамтрах ёстой
Chief of the national security office at Seoul's presidential Blue House Chung Eui-yong meets with North Korean leader Kim Jong Un in Pyongyang, North Korea September 5, 2018. The Presidential Blue House /Handout via REUTERS

Лхагва гаригт Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Өмнөд Солонгосын тусгай төлөөлөгчдийг хүлээн авч уулзан хоёр орны цаашдын харилцаа болон Солонгосын хойг дахь энх тайван байдлын талаар хэлэлцжээ.

Ким Жон Ун удирдагч ‘’ Солонгосын хойгт энх тайван, эвлэрлийн харилцаа тогтоон харилцаагаа бэхжүүлж, цөмийн зэвсгийн хөтөлбөрийн зогсоохын тулд хоёр Солонгос хамтарч хүчин чармайлт гарган ажиллах ёстой гэж хэлсэн талаар Хойд Солонгосын төрийн мэдлийн ‘’Korean Central News Agency’’ мэдээний агентлаг мэдээлснийг ‘’Ройтерс’’ уламжилжээ.

БНСУ-ын Ерөнхийлөгчийн засгийн газраас Хойд Солонгос руу тусгай төлөөлөгч илгээн хоёр удирдагчийн дээд хэмжээний уулзалтын талаар санал солилцохоор Пеньянд ирээд байгаа билээ. Уулзалт таван өдрийн турш үргэлжлэх ба есдүгээр сарын 9-нд Өмнөд Солонгосын тусгай төлөөлөгчид нутаг буцна гэжээ.

Эх сурвалж: Reuters

Т.Мядаг 

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж