С.Батболд: Би нийслэлийн намын даргад өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2018.09.06-нд нийтлэгдсэн

С.Батболд: Би нийслэлийн намын даргад өрсөлдөнө

С.Батболд: Би нийслэлийн намын даргад өрсөлдөнө

Өнгөрсөн хавраас хойш  нийслэлийн намын хороо хуралдахаар хэд хэдэн удаа товлогдсон ч хойшлогдоод байсан билээ. Тэгвэл нийслэлийн МАН-ын Бага хурал есдүгээр сарын 21-нд болохоор товлогдсон. Энэ удаагийн хурлын гол асуудал нь нийслэлийн МАН-ын даргыг томилох. Ц.Сундуйг ажлаа өгснөөс хойш түүнийг хэн орлох вэ гэх таамаг МАН дотор өрнөсөөр буй. Тэгвэл нийслэлийн МАН-ын даргад албан ёсоор өрсөлдөнө гэдгээ хотын дарга хэлсэн.

Тэрээр өчигдөр ч гэсэн хэвлэлийн мэдээллийн байгууллагын төлөөлөлтэй уулзах үеэрээ "Би нийслэлийн МАН-ын даргад өрсөлдөнө. Би 2016 онд хотын дарга болохдоо МАН-ын мөрийн хөтөлбөрийг дэвшүүлж, нийслэлд хийх ажлын төлөвлөгөөтэй томилогдсон. 2020 онд энэ ажлаа дүгнүүлнэ. Тэгэхийн тулд би нийслэлийн МАН-ын даргад өрсөлдөнө" гэсэн юм.  Одоогоор нийслэлийн МАН-ын хорооны даргын үүргийг хотын дарга С.Батболд гүйцэтгэж байгаа аж.

Ш.ЧИМЭГ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж