2020 оныг Антарктидийн жил болгон тэмдэглэхийг санал болгов

Хуучирсан мэдээ: 2018.09.06-нд нийтлэгдсэн

2020 оныг Антарктидийн жил болгон тэмдэглэхийг санал болгов

2020 оныг Антарктидийн жил болгон тэмдэглэхийг санал болгов

Усан флотыг дэмжих Бүх оросын хөдөлгөөн ТББ ирэх 2020 оныг Антарктид тивийн жил болгон тэмдэглэхийг санал болгож байгааг тус байгууллагын тэргүүн Михаил Ненашев сэтгүүлчдэд мэдээллээ. 2020 онд Антарктид тивийг нээсний 200 жил тохиох юм.

Антарктид тивийг нээсэн оросуудын талаар гажуудсан түүх их яригдаж, оросуудын үүрэг ролийг бууруулах болсон энэ үед энэ ойг тэмдэглэх чухал ач холбогдолтой хэмээн Михаил Ненашев онцоллоо. “Оросын далайн өрсөлдөгчид оросууд тус тивийг нээсэн талаар зориуд дуугай байх боллоо. Зургаа дахь тивийг нээсэн манай офицеруудын нэрээр нэрлэсэн зарим нэг арлын нэрийг өөрчилсөн нь үүнийг нотолно” хэмээн тэр хэлжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж