Сургуулийн хүүхдүүдэд зориулан өглөөний тусгай маршрутыг ажиллуулж байна

Хуучирсан мэдээ: 2018.09.06-нд нийтлэгдсэн

Сургуулийн хүүхдүүдэд зориулан өглөөний тусгай маршрутыг ажиллуулж байна

Сургуулийн хүүхдүүдэд зориулан өглөөний тусгай маршрутыг ажиллуулж байна

Москва хотын тавайн тойрогт өглөөний ээлжийн сурагчдад зориулан тусгай маршрутаар автобус явуулж эхэлснийг "Мосгортранс" компанийн хэвлэлийн алба мэдээллээ. Тусгай маршрутын автобуснууд сургуулиудын эхний цаг эхлэхээс өмнө долоо хоногийн ажлын өдрүүдэд үйлчлэх юм.

Өвлийн ачааллын улирал эхэлж байгаатай холбоотойгоор Москва хотын нийтийн тээвэрт үйлчилж байгаа автобусны тоог 200-гаар нэмсэн юм. Уламжлалаас харахад есдүгээр сард нийслэл хотын нийтийн тээврийн ачаалал 15-20 хувиар нэмэгддэг байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж