Төрийн өмчит компаниуд хагас жилд 762 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ

Хуучирсан мэдээ: 2018.09.04-нд нийтлэгдсэн

Төрийн өмчит компаниуд хагас жилд 762 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ

Төрийн өмчит компаниуд хагас жилд 762 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ

Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 85 хуулийн этгээдийн 2018  оны эхний хагас жилийн тайлан тэнцлийн дүнг /цахим e-balance/  үндэслэн  борлуулалтын орлого,  зардал, ашиг, алдагдал, авлага, өглөг, төсөвт төвлөрүүлсэн орлогын татвар болон төрийн өмчийн ногдол ашгийн дүнг 2016-2017 оны мөн үеийн  гүйцэтгэлтэй  харьцуулан нэгтгэв.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар Улсын их хурлын 69 дүгээр тогтоол, Монгол улсын Засгийн газрын 41 дүгээр тэмдэглэл, Монгол улсын Засгийн газрын 2018 оны 08 дугаар албан даалгаврын дагуу ТӨК-ууд үр ашгийг нэмэгдүүлэн, үргүй зардал гаргахгүй байх, төрийн өмчийн ногдол ашгийг төсөвт бүрэн төвлөрүүлэх  хэмнэлтийн горимд шилжиж дараах үр дүнд хүрчээ. ТӨК-ууд 2018 оны эхний хагас жилийн байдлаар 4.2 их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой, 762 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад  орлого 807 тэрбум төгрөгөөр, цэвэр ашиг 292 тэрбум төгрөгөөр буюу 62 хувиар нэмэгдсэн байна.

   Борлуулалтын орлогын дүнг хүснэгтээр үзүүлбэл:  

Нийт борлуулалтын орлого /төгрөгөөр/
2016-II улирал2017-II улирал2018-II улирал
2,08 их наяд3,4 их наяд4,2 их наяд
зөрүү 807 тэрбум

 

  Улсад төвлөрүүлсэн татвар, төлбөр, хураамжийн дүнг хүснэгтээр үзүүлбэл:

Улсын төсөвт төвлөрүүлсэн төлбөр, хураамж /төгрөгөөр/
201520162017
            1,05 их наяд1,02 их наяд1,7 их наяд
зөрүү 730 тэрбум

Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниуд 2018 оны эхний хагас жилийн байдлаар зардлаа 430 тэрбум төгрөгөөр буурсан дүнтэй байна.

  Цэвэр  ашгийн дүнг хүснэгтээр үзүүлбэл:

Цэвэр ашиг (алдагдал) /мянган төгрөгөөр/
2016-II улирал2017-II улирал2018-II улирал
-10,3 их наяд471 тэрбум762 тэрбум
зөрүү 291 тэрбум

Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниуд 2018 оны эхний хагас жилийн байдлаар 37,3 тэрбум төгрөгийн төрийн өмчийн ногдол ашиг улсын төсөвт төвлөрүүлсэн нь өмнөх оны мөн үеийн гүйцэтгэлтэй харьцуулахад  зургаа дахин  нэмэгдсэн дүнтэй байна.

ЭХ СУРВАЛЖ:ТӨБЗГ 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж