33 цэцэрлэгийн багш, ажилтнууд хугацаагүй ажил хаялтад нэгдлээ

Хуучирсан мэдээ: 2018.09.06-нд нийтлэгдсэн

33 цэцэрлэгийн багш, ажилтнууд хугацаагүй ажил хаялтад нэгдлээ

33 цэцэрлэгийн багш, ажилтнууд хугацаагүй ажил хаялтад нэгдлээ

Хичээлийн шинэ жил эхэлж байхад цалингаа голж, дахин нэмэхийг шаардан ажил хаялт зарлаж байгаа багш нарын энэ увайгүй үйлдэл олон эцэг эхчүүдийг бухимдууллаа. Өнгөрсөн хавраас хойш цалин нэмүүлэх гэсэн багш нарын тэмцэл  2018 оны есдүгээр сарын 3-ны өдрөөс  ажил хаялтаар хүрээгээ тэлсээр байна.

Монгол Улс 2017 оноос эхлэн ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдах болж, төрийн албан хаагчдынхаа цалин тэтгэмжийг Засгийн газар дур мэдэн нэмэх боломжгүй болсон. Засгийн газраас 2018 оны наймдугаар сарын 22-ны өдөр гурван талт хэлэлцээрийг зөрчиж, хүч түрэн салбаруудын цалинг ялгаатай нэмэх болсон. Тухайлбал, төрийн албан хаагчид болон эрүүл мэндийн салбарынхны цалин хөлсийг 8-30 хүртэл хувиар, Соёл урлагийн салбарынхны цалинг 8-27 хувиар нэмэгдүүлж, БСШУ-ны салбарын цалинг 8-12,3 хувиар нэмэх шийдвэр гарсан.

Үүнийг Монголын боловсрол шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооноос эсэргүүцэж ажил хаялтыг зохион байгуулж буй юм. Засгийн газраас энэ удаагийн цалин нэмэлтэд 58.1 тэрбум төгрөг зарцуулж байгаа. Тэгвэл ажил хаялтын өмнөхөн МҮЭХ-ны зүгээс “Инфляцын түвшин 40 гаруй хувиар нэмэгдээд байхад 8-12,3 хувиар цалин хөлсийг нэмэх шийдвэрийг бидний зүгээс хүлээн зөвшөөрөхгүй. Бидний зүгээс нэг минут ч алдалгүй зөвшилцөлд хүрэхэд бэлэн байна” хэмээн ажил хаялтын өмнө мэдэгдсэн байдаг.

АЖИЛ ХАЯЛТ ХУУЛИЙН ДАГУУ ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН 

Энэ тухай МБШУҮЭХ-ны дарга Б.Батзориг “Өнгөрсөн  онд биднийг тэмцэл хийж байхад гал унтраах байдлаар цалин нэмсэн. Бид ажлын байран дээр хаяад суух биш бүгдээрээ талбай дээр ирж нэгдсэн байдлаар жагсаал цуглаан зохион байгуулна. Засгийн газар иргэдийн ахуй амьдралыг өөд нь татах бодлого боловсруулж чадахгүй байгаа учраас тэмцлээ үргэлжлүүлнэ. Бид бүхэнд ажил хаях эрх үүссэн учраас хуулийн дагуу ажил хаялт зохион байгуулагдана. Ажил олгогч, засгийн газрын талынхан бид нарыг хууль бусаар ажил хаяж буй мэтээр харагдуулж байна. Үйлдвэрчний эвлэлийн байгууллага ажил хаях асуудалд маш хүлээцтэй хандсан. Гэхдээ цаана нь хүүхдийн сурч боловсрох эрх зөрчигдөж байгаа учраас аль болох хүүхдийн эрх ашгийг хохироохгүй байхаар ажил хаяна’ гэж мэдээлсэн.

33 ЦЭЦЭРЛЭГИЙН БАГШ, АЖИЛЧИД НЭГДЭХЭЭ МЭДЭГДЖЭЭ

Өнөөдрийн байдлаар МБШУҮЭХ-ээс мэдээлснээр нийслэлийн хэмжээнд 45 сургууль ажил хаялтад хамрагдсан байна. Цаашид сургуулийн өмнөх боловсролын байгууллага болон хөдөө орон нутгийн багш нар ажил хаялтад нэгдэх мэдэгдлээ өгөөд байгаа аж. Мөн нийслэлийн хэмжээнд  таван дүүргийн 33 цэцэрлэгийн багш нар ажил хаялтад нэгдэхээ мэдэгдээд байна. Зохион байгуулагчдын зүгээс ажил хаялтад оролцохыг хүссэн бичгийг 92 цэцэрлэгийн удирдлагад хүргүүлжээ. Харин тэдний 33 нь дэмжихээ илэрхийлсэн байна.

Энэ талаар холбогдох газраас нь тодруулахад "Бид нийслэлийн 92 цэцэрлэгт ажил хаялтад нэгдэх бичиг, уриалга хүргүүлсэн. Одоогоор 33 цэцэрлэгийн багш, ажилчид нэгдэхээ мэдэгдээд байна. Зарим нь шийдвэрээ хараахан гаргаагүй, хуралдаж байна гэсэн. Энэ тоо цаашид нэмэгдэнэ" гэх тайлбарыг өглөө. Хэдийгээр тэд цалингаа нэмүүлэхээр ажил хаялтад оролцож байгаа ч ажил хаясан багш  нарыг дарамтлах асуудал их гарч байгаа гэнэ. Тодруулбал, тухайн дүүргээс нь ажил хаялтад оролцохгүй байхыг анхааруулж, сануулж байгаа юм байна. Юутай ч багш нарын ажил хаялтад маргаашнаас эхлэн цэцэрлэгийн багш нар нэгдэхээр боллоо. Харин дараах 33 цэцэрлэгийн багш нар өнөөдрөөс ажил хаялтад нэгдлээ.

БАЯНГОЛ ДҮҮРЭГ /НИЙТ 9/

-57 дугаар цэцэрлэг

-66 дугаар цэцэрлэг

-77 дугаар цэцэрлэг

-88 дугаар цэцэрлэг

-89 дүгээр цэцэрлэг

-95 дугаар цэцэрлэг

-100 дугаар цэцэрлэг

-164 дүгээр цэцэрлэг

-198 дугаар цэцэрлэг

БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ /НИЙТ 5/

-61 дүгээр цэцэрлэг

-122 дугаар цэцэрлэг

-172 дугаар цэцэрлэг

-199 дүгээр цэцэрлэг

-200 дугаар цэцэрлэг

СҮХБААТАР ДҮҮРЭГ /НИЙТ 1/

-135 дугаар цэцэрлэг

ХАН-УУЛ ДҮҮРЭГ /НИЙТ 16/

-12 дугаар цэцэрлэг

-27 дугаар цэцэрлэг

-29 дүгээр цэцэрлэг

-41 дүгээр цэцэрлэг

-49 дүгээр цэцэрлэг

-53 дугаар цэцэрлэг

-67 дугаар цэцэрлэг

-71 дүгээр цэцэрлэг

-72 дугаар цэцэрлэг

-73 дугаар цэцэрлэг

-145 дугаар цэцэрлэг

-189 дугаар цэцэрлэг

-190 дүгээр цэцэрлэг

-218 дугаар цэцэрлэг

-219 дүгээр цэцэрлэг

-243 дугаар цэцэрлэг

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ /НИЙТ 2/

-70 дугаар цэцэрлэг

-74 дүгээр цэцэрлэг

Та багш нарын ажил хаялтыг дэмжиж байна уу?

55.58%
44.42%

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж