‘’Солиотой баян Азиуд’’ кино өнгөрсөн наймдугаар сарын 15-нд нээлтээ хийсэн даруйдаа Box Office-ийг ашиг орлогоороо тэргүүлсээр байна. Нээлтээ хийгээд 20 хонож байгаа тус кино одоогийн байдлаар 60 сая ам.долларын орлого олоод байна. Нээлтээ хийгээд тав хоносны дараа зардлаа нөхөж чадсан гэгдэх тус киноны гол дүрийн эрэгтэй Николас Янг гэх залуугийн дүрийг мэргэжлийн жүжигчдээс илүүтэй бүтээж чадсан түүнийг Холливүүдийн нэгэн шинэ одоор нэрлээд байна.
Холливүүдийн сайхан залуус бүгд л шаргал үстэй, барууны залуусыг бид шүтэн биширч өссөн ч Ази хүн тэр тусмаа Малайз хүн Холливүүдийг байлдан дагуулж охид бүсгүйчүүдийн харааг булааж байсан нь цөөн. 25 жилийн өмнө "The Joy Luck Club" кинонд Ази хүмүүс тоглож байснаас хойш бараг л анхны цахиур хагалсан азиуд тоглосон кино гэж хэлэхэд болно.
Өдгөө 31 настай Хенри Голдинг нь 1987 оны хоёрдугаар сарын 5-нд Малайзын Бетонгд төрж өссөн. Түүний эцэг нь Англи хүн бөгөөд Клайв Голдинг гэдэг. Харин эх нь Малайз хүн бөгөөд Маргарет Ликан Голдинг гэдэг ажээ. Малайзад найман нас хүртлээ амьдарч байгаад Лондон руу гэр бүлээрээ нүүж The Warwick School-д орсон аж. Сургуулиа төгсөөд Лондоны Слоане гудамжин дахь нэгэн салонд хоёр жил гаруй үсчнээр ажиллаж байгаад Малайзын Куала Лумпур руу карьер хөөн нүүхээр болсон юм. Тухайн үедээ тэрбээр 21 настай байжээ. Малайзад ирээд тэрбээр телевизийн салбарт хүч үзэхээр шийдсэн ба BBC2 сувгийн ‘’The Travel Show’’, Discovery Channel-ын ‘’Surviving Borneo’’ 8TV-д ‘’Япон орны төмөр замаар аялсан тэмдэглэл’’гэх мэт аяллын нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажиллаж ихээхэн туршлага хуримтлуулжээ. Борнео арлын омгийн хүмүүсийн амьдралаар амьдарч буй талаар тус баримтат нэвтрүүлэг бэлдэж байжээ.
2017 оны гуравдугаар сард Хенрид ‘’Солиотой баян Азиуд’’ киноны эрэгтэй дүрийн сонгон шалгаруулалтад орох боломж гарчээ. Найруулагч Жон М.Чугийн хараанд өртөж киноны Николас Янгийн дүрийг түүнд яг тохирох дүр хэмээн ятгаснаар кино ертөнцөд хөл тавих үүд хаалга нь нээгдсэн аж. Тухайн үед найруулагчийн нягтлан бодогч Лиза Ким Линг Куан түүнд Хенриг санал болгож байсан гэдэг.
Солиотой баян Азиуд кино түүний жүжигчний карьерыг өндөрт өргөж чадсан бүтээл болж чадсан ба түүнээс хойш Холливүүдийн кинонд тоглох саналууд ар араасаа гарч ирсэн гэхэд болно. Есдүгээр сарын 14-нд нээлтээ хийх A Simple Favor кинонд алдартай жүжигчид Блэйк Ливели, Анна Кендрик нартай хамтран тоглосон байна.
Хенри Голдинг Итали, Тайвань гаралтай телевизийн хөтлөгч, иогийн багш Лив Ло гэх бүсгүйтэй 2016 онд гэрлэж байжээ.
Ази гаралтай Америк жүжигчдийг америк кинонуудаас бид цөөхөн олж хардаг. Тэгвэл сүүлийн үед Ази залуусын эрин үе хэдийн ирсэн гэхэд болно. Холливүүдэд ази залуусын нэрийг гаргаж байгаа амжилттай яваа азиудын цөөхөн хэсгийг нь танилцуулъя.
Пиерре Пнж
Шинэ залуу ази жүжигчин ‘’Солиотой баян Азиуд’’ киноны Майкл Теогийн дүрд тоглосон. Киноноос түүний гэдэсний зургаан булчинг харж болно. Тэрбээр Harper’s Bazaar Singapore сэтгүүлд өгсөн ярилцлагадаа зургаан булчинтай болохын тулд нарийн хоолны дэглэм барьж, хувийн дасгалжуулагчийн бэлтгэл дор хичээллэж хүчин зүтгэл гаргасан талаараа ярьжээ.
Даниел Дае Хюн Ким
Өмнөд Солонгос гаралтай Америкийн жүжигчин Даниелийг бид ‘’Хавай 5:0’’, ‘’Lost’’ зэрэг киноноос харж байсан билээ.
Луйс Тан
Түүний эцэг нь Англи гаралтай ба эх нь Хятад гаралтай. Iron Fist киногоороо олонд танигдсан ази гаралтай жүжигчин бөгөөд ‘’Deadpool 2’’, ‘’Into the Badlands’’ кинонд туслах дүр бүтээсэн аж.
Жодфрэй Гао
"The Mortal Instruments: City of Bones’’ кинонд тоглосноор америк дахь жүжигчний карьераа амжилттай эхлүүлсэн тэрбээр жүжигчин, загвар өмсөгч юм.
Дью Пател
Дью Пател нь ‘’Leon’’ кинонд тоглосноор Оскарт нэр дэвшиж байсан Энэтхэг жүжигчин юм.
Росс Батлер
‘’Riverdale’’, ‘’Thirteen reasons why’’ цувралд тоглон олонд танигдсан түүнийг маш ирээдүйтэй ази гаралтай жүжигчин гэж үздэг. Түүний эцэг нь Англи Герман гаралтай ба эх нь Хятад, Малайз гаралтай аж.
Холбоотой мэдээ