Дэлхийн соёл урлагт ямар үйл явдлууд байв?

Хуучирсан мэдээ: 2014.12.29-нд нийтлэгдсэн

Дэлхийн соёл урлагт ямар үйл явдлууд байв?

2014 оны дэлхийн соёл урлагт ямар үйл явдлууд байв?

-Өнгөрч буй оны соёл, урлагийн агшнууд-

Кончита Вурст

Фото: Tobias Schwarz / Reuters

Өнгөрч буй оны гол үг нь Крым, рубль болох нь мэдээж. Гэхдээ 2014 оны соёл урлагийн үйл явдлууд ямар байв?

 

НЭГДҮГЭЭР САР

Нэгдүгээр сарын 1. "Хаан ба алиалагч» гэдэг Оросын хамтлаг тарав. Гэхдээ хамтлагийнхан “Хойд флот” нэртэйгээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байна. "Ляпис Трубецкой" нэртэй бас нэг хамтлаг наймдугаар сард бутарлаа. Бусад гадаад орнуудын хамтлагуудаас Crystal Castles, The Knife, Guided By Voices, Orbital, The Rapture зэрэг хамтлагууд уран бүтээлээ зогсоожээ.

"Хаан ба алиалагч» хамтлагийн гоцлогч Михаил Горшенев 2013 онд өөд болсон юм.  Фото: Петр Быстров / "Коммерсантъ»

 

ХОЁРДУГААР САР.

Вуди Аллен. Фото: Charles Sykes / Invision / AP

Хоёрдугаар сарын 1. Вуди Аллены өргөмөл охин нь түүнд хүчиндүүлснээ зарлав. Дилан Фэрроу гэх 28 настай өргөмөл охин нь найруулагчийн зүгээс сексийн хүчирхийлэлтэй учирч байснаа анх удаагаа нийтэд ярьжээ. Эмэгтэйн ярьснаар уг хэрэг 21 жилийн өмнө болсон аж. Түүний ээж, жүжигчин Миа Фэрроу балчир хүүхдийг хүчиндсэн гэж Алленыг 1992 онд буруутгахаар оролдсон байна. Харин найруулагч Миа үүнийг үгүйсгэж чадсан юм. Энэ оны эхээр бас нэгэн хожимдсон хүчингийн хэрэгт жүжигчин Билл Косбийг буруутгагдав.  

 

Хоёрдугаар сарын 19. Итали цэвэрлэгч орчин үеийн урлагийг хог гэж андуурав. Murat зочид буудлын цэвэрлэгч эмэгтэй, жигнэмэгийн үртэс, базсан цаас, кардоны хэлтэрхий мэтээс бүтээгдсэн урлагийн бүтээлийг хог гээд хаячихсан байв. Арт бүтээмжийн хохиролыг 10 мянган еврогоор үнэлсэн нь нэлээдгүй дуулиан тарьсан юм. Энэ нь инээдмээс гадна юуг урлаг гэх вэ гэсэн маргааныг өдөөлөө.

Дэмиен Херстын "Адам,  Ева хоёр ширээн дор» бүтээл.

Фото: Jennifer Szymaszek / AP

 

ГУРАВДУГААР САР.

Гуравдугаар сар. "Боолчлогдсон 12 жил» бүтээл оны шилдэг кино болж, Оскарын шагнал хүртэв. Киног АНУ-ын дунд сургуулийн хөтөлбөрт оруулах санал гарсан юм. Уг кинонд чөлөөт өнгөт арьстан Соломон Норталыг Нью-Йорк мужийн төрөлх хотоос нь 1841 онд хулгайлан боол болгон худалддаг. Гол дүрд нь Чиветел Эжиофор, Люпита Нионго нар тоглов. Залуу жүжигчин эмэгтэй хоёрдугаар дүрийн Оскарыг авчээ. Дээр нь түүнд дэлхийн алдар нэр ирсэн юм.

"Боолчлолд 12 жил»

 

ДӨРӨВДҮГЭЭР САР.

Дөрөвдүгээр сарын 17. Зохиолч Габриэль Гарсиа Маркес Мексикт таалал төгсөв. "Зуун жилийн ганцаардлын" зохиогчид сүүлийн жилүүдэд хоёр ч удаа хорт хавдрын онош тавьсан ч тэрээр бөөрний дутагдлаар нас баржээ. Маркесийн төрсөн эх орон Колумби гурав хоногийн гашуудал зарласан юм. 1928 оны гуравдугаар сарын 6-нд төрсөн зохиолч урт удаан амьдралдаа долоон роман, 40 тууж өгүүлэл, 10 кино зохиол туурвижээ. Түүнийг ХХ зууны латин Америкийн соёлд хүчтэй нөлөөлсөн уран зохиолын нэг урсгал “ид шидийн реализмыг” үндэслэгч гэж байсан билээ.

Габриэль Гарсиа Маркес

Фото: Edgard Garrido / Reuters

 

ТАВДУГААР САР.

Кончита Вурст

Фото: Fredrik Persson / Tt News Agency / AFP

Тавдугаар сарын 10. Кончита Вурст "Евровижн-2014». Австрийг төлөөлсөн хууз сахалтай “хүүхэн” гэсэн дүрийн ард нуугдагч дуучин залуу Томас Нойвирт дэлхийн үзэгчдийг хоёр хэсэгт хувааж өгөв. Нэг хэсэг нь түүний зоригтой алхмыг биширч байсан бол нөгөө хэсэг нь тогтсон дадал зуршлыг өөрчиллөө гэцгээв. Оросын эрх баригч Нэгдмэл намынхан болон Үнэн алдартны шашин түүнд маш дургүйцэж байлаа. Дургүйцэл өрнөж байх зуур Кончита шинэ цомог дээрээ ажиллан дэлхийн хотуудаар аялан тоглож байна. Тайзны дүрээс гадна түүний дуулах авъяасыг хэлэхгүй өнгөрч болохгүй.

Тавдугаар сарын 23. Каннын кино наадам дээр Оросын найруулагчийн "Левиафан» кино анхны үзүүлэлт хийгдэв. Канн найруулагч Андрей Звягинцевт шилдэг кино зохиолын шагналаа өгөв. Дараа нь уг киног Мюнхен, Лондон, Cербын Палича, Абу-Даби, Делиийн кино наадмуудад үнэлсэн юм. Одоо тэрээр Америкийн кино академийн шагналуудад нэр дэвшигдээд байна.

"Левиафан»

Мэрилин Мэнсон Фото: Jim Ruymen / Reuters

 

ЗУРГААДУГААР САР.

Зургадугаар сарын 28. Санкт-Петербургт "Манифеста» гэх олон улсын орчин үеийн үзэсгэлэн нээгдэв. Салбартаа энэ үзэсгэлэн дэлхийд гуравт ордог. Хоёр жилд нэг удаа болдог "Манифеста" Европын янз бүрийн хотуудад явагддаг. Харин үзэсгэлэн 2014 онд Европын холбоонд болсон юм. Үзэсгэлэн дуулиантай бэлтгэгдэв. Оросын цэргийг Украинаас гаргатал үзэсгэлэн явуулахгүй гэж Голланд, Герман зураачид оролдов. Оросын хэд хэдэн зураач оролцохгүй гэдгээ хэлсэн ч дараа нь чимээгүйхэн буцан ирцгээсэн юм. Үзэсгэлэнг 10 мянга гаруй хүн сонирхжээ.

Томас Хиршхорн, "Зүсэлт»  бүтээл

Фото: Александр Чиженок / "Коммерсантъ»

 

ДОЛДУГААР САР.

"Новая Волна» наадам

Фото: Илья Питалев / "Коммерсантъ»

Долдугаар сарын 23. "Новая волна» (Шинэ давалгаа) хөгжмийн тэмцээнийг Латвид явуулахгүйгээр шийдэв. Юрмалад 2002 оноос явагдаж байгаа уралдааныг Орост авчрах гэсэн шийдвэр нь Латвийн Гадаад хэргийн яамны сайд Эдгар Ринкевич Крымыг нэгтгэсэнийг хэтэрхий түрэмгий дэмжсэн гэж Оросын дуучид Кобзон, Газманов, Валерия нарыг нутагтаа орохыг хориглосон учир гарсан юм.  

 

НАЙМДУГААР САР.

Наймдугаар сарын 11. Жүжигчин Робин Уильямс нас барав. 63 настай жүжигчин амиа егүүтгэсэн юм. Эмнэлэгийн дүгнэлтээр жүжигчин гэртээ дүүжлэгдэн амиа хөнөөжээ. Үүний өмнөхөн түүнийг мэдрэлийн гажигтай гэсэн ба тэрээр Паркинсоны өвчтэй түүнийхээ улмаас сэтгэлийн гүнзгий дарамтад орсон юм. Түүний чандрыг Сан-Францискогийн булан дээр цацсан.

Робин Уильямс         Фото: Mario Anzuoni / Reuters

 

ЕСДҮГЭЭР САР.

Есдүгээр сарын 6. Андрей Кончаловскийн кино Венецийн наадам дээр тэмдэглэгдэв. "Шуудан тараагч Алексей Тряпицыны цагаан шөнүүд» кино Венецийн наадмын мөнгөн арслан шагнал хүртэв. Киноны баатар нь Оросын бөглүү тосгоны шуудан тараагч бодит хүн бөгөөд тэрээр өөрийн дүрийг бүтээжээ. Кончаловский “зүгээр л энгийн хүмүүсийн амьдралыг ажигласан” гэж  хэлсэн юм.

Шуудан түгээгч Алексей Тряпицын

 

АРАВДУГААР САР.

Аравдугаар сарын 10. Москвад Exhibit B дуулиант үзэсгэлэн нээгдэв. Москвагийн Орчин үеийн урлагийн музей ӨАБНУ-ын зураач Бретта Бейлийн үзэсгэлэнг дөрөв хоногийн хугацаатайгаар авчирчээ. Орост түүний үзэсгэлэн онцын дуулиангүй явагдсан бол Парис, Лондонд хэт арьсны өнгөөр гадуурхсан гэж үзсэн идэвхтнүүд үзэсгэлэнд орох галерейн хаалгыг боосон үйл явдлыг тасалжээ. Бейлийн төсөл нь колончлолын үеийн дүр зургийг гаргасан. Торонд дөнгөтэй жүжигчид хар арьстан боол болон сууцгааж байв.

Үзэсгэлэн-перфоманс Exhibit B

Фото: Юрий Мартьянов / "Коммерсантъ»

 

АРВАННЭГДҮГЭЭР САР.

Sony Pictures-т хийсэн кибер довтолгоон. Хакерүүд кинокомпанид кибер довтолгоон хийн Холливудын оддын тухай мэдээлэл, компанийн төслүүдийн талаар мэдээлэл хулгайлсан юм. Сүлжээнд оддын нийгмийн даатгал, цалин хөлс гэрийн хаяг тавигдсан. Уг довтолгоог Хойд Солонгосын лидер Ким Чен Уныг хөнөөсөн сэдэвтэй нь холбон шинжээчид тайлбарласан юм. Дараа нь компанид занал хийсэн учраас тэд үзүүлэлтээ болиулсан байснаа арванхоёрдугаар сарын сүүлчээр прокатад хязгаарлалтайгаар гаргасан юм. YouTubе-д киног тавьсан бөгөөд 15 ам.доллараар түүнийг дуртай хүн сонирхож болох ажээ.

 

АРВАНХОЁРДУГААР САР.

Арванхоёрдугаар сарын 4. Эрмитаж музейн 250 жилийн ой. 1764 онд Агуу Екатериа хатан хааны худалдан авсан 225 уран зэргийн эхний хэсэг болох Голланд, Фламандын зураачдын зургууд Берлинээс Санкт-Петербургт хүргэгдэн ирсэн байна. Одоо уг музейн цуглуулгад гурван сая орчим урлагийн бүтээлүүд байгаа. Энэ ойгоор ордны талбайд гэрлийн нүсэр шоу хийгджээ.

Фото: Игорь Руссак / РИА Новости

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж