Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 103 жилийн ойд зориулсан Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаагаараа тэргүүлдэг 128 бөхийн барилдааны шөвгийн дөрвийн бөх тодорлоо. Үүнд Улсын аварга С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр, улсын гарьд Б.Гончигдамба, улсын харцага Т.Өсөх-Ирээдүй нар үлдээд байгаа юм.
Бөхийн барилдааны зургаагийн даваа эхлэхэд Улсын аварга С.Мөнхбат улсын гарьд Б.Гончигдамбыг амлаж, улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын харцага Т.Өсөх-Ирээдүй нар туналаа.
Зургаагийн даваа
1. С.Мөнхбат у.ав – Б.Гончигдамба у.г
2. Г.Эрхэмбаяр у.ав – Т.Өсөх-Ирээдүй у.х тунав.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Аврагч спорт хороо, Таванхан дэвжээ, Мондэй группийн бөх улсын аварга Г.Эрхэмбаяр, Завхан аймгийн Их-Уул сумын харьяат Алдар спорт хороо, Засагт ханы Завхан дэвжээ, Хөтлийн цемент шохой компаний бөх улсын гарьд Б.Гончигдамба нар их шөвгийн дөрөвт шалгарлаа.
Долоогийн даваа
1. С.Мөнхбат у.ав – Т.Өсөх-Ирээдүй у.х
Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат Хилчин спорт хороо, Увснуур дэвжээ, Монголросцветмет нэгдлийн бөх улсын аварга С.Мөнхбат
Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын харьяат Алдар спорт хороо, Таванхан дэвжээ, Ноёд группийн бөх улсын харцага Т.Өсөх-Ирээдүй нар үлдээд байна.
Т.ДАРХАН