Тэтгэмжийг бууруулахгүй байхыг хүсэв

Хуучирсан мэдээ: 2014.12.29-нд нийтлэгдсэн

Тэтгэмжийг бууруулахгүй байхыг хүсэв

Засгийн газрын харьяа 11-11 төвд ирсэн санал хүсэлтэд ирэх онд Засгийн газраас авах зарим арга хэмжээнүүдийг анхаарахыг хүсчээ.

Тухайлбал, №1412266241 дугаараар хандсан зочин төрийн албаныхны тэтгэвэртээ гарахад олгодог нэг удаагийн тэтгэлгийг 12 сар болгон бууруулах нь буруу гэжээ. Энэ тухай тэрээр Төрийн албанд 25-аас дээш жил ажилласан хүнд тэтгэвэрт гарахад нь 36 сар ажилласантай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгох тухай журмыг өөрчилж 12 сар болгогох нь төрд олон жил ажилласан хүмүүст нийцэхгүй байна. Үнэхээр хямралтай хүнд хэцүү байгаа бол шинээр багш болоод 5 жил тутамд авдаг мөнгөн тэтгэмжийг болиулаад тэтгэлгээ 36 сарынхаар нь өмнөх шигээ олгоод явах нь зөв” гэжээ.

Мөн эхчүүдийн одонгийн мөнгийг хасах санал гаргасантай санал нийлэхгүй, бухимдаж байгаагаа №1412260901 дугаартай зочин илэрхийлсэн бол №1412269065 дугаартай зочин 3 сая дахь иргэний урамшууллыг эсэргүүцжээ. Тэрээр “Нийгэм эдийн засгийн байдал тогтворгүй, эдийн засаг хэцүүдсэн энэ үед Ерөнхий сайд нь хавтгайрсан халамжийг бууруулна, ард иргэдээ бүсээ чангал гэсэн атлаа энэхүү 3 сая дах иргэний урамшуулал чинь харин ч эсрэгээрээ нийт 3 сая дах иргэнтэй ойролцоо төрсөн хүүхдүүдэд олгох 958 сая төгрөг Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс гарахаар болсон байна. Энэ дэндсэн асуудал биш үү. Угаасаа 3 сая дахь иргэнээ тодорхойлж чадахгүй байх магадлал өндөр үүнийг дагаад хүн бүр л уг урамшууллыг хүртчих санаатай луйвар авилгын ажил давхар явагдана. Яагаад сайхан дурсгалтай гэрчилгээ бага хэмжээний мөнгөн урамшуулал өгч болдоггүй юм бэ” гэжээ.

Түүнчлэн №1412272308 дугаараар холбогдсон иргэн “БГД-ийн 5-р хороо тогны мөнгө төлөөгүй байна гэж тасдах гэж сая хүн ирсэн. Би одоо гараад төлье гэхээр заавал тасдуулж дуудлага өгч дахин залгуул гэж байна. Ингэж чирэгдэл учруулах хэрэг байна уу” гэсэн бол .№1412266999 “Нийгмийн даатгалийн төлбөрийн мэдээллийг жил болгон гаргаж өгч байх хэрэгтэй. Яагаад гэвэл нийгмийн даатгалд хэдэн төгрөг сард жилд төлсөнөө иргэд мэдэхгүй байна” гэжээ.

Г.НАРАН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж