Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар Монгол Улс Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны 103 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр 13.20 цагт төрийн Тамганы хөшөөнд цэцэг өргөв. Цэцэг өргөх ёслолд УИХ, Засгийн газрын гишүүд оролцлоо.
Ёслолын үеэр хүндэт харуул жагсч, үлээвэр найрал хөгжимд Төрийн дуулал эгшиглүүлэв.
Эх сурвалж: http://president.mn