Улаанбаатарчууд Гэрэлт гэрт удахгүй зочилно

Хуучирсан мэдээ: 2018.09.05-нд нийтлэгдсэн

Улаанбаатарчууд Гэрэлт гэрт удахгүй зочилно

Улаанбаатарчууд Гэрэлт гэрт удахгүй зочилно

Нийслэлчүүдийн аялал зугаалгын гол төв бол Үндэсний цэцэрлэгт хүрээлэн.  Улаанбаатарын хамгийн том энэхүү цэцэрлэгт өнгө зүс нэмэх Гэрэлт гэр төсөл хэрэгжиж эхлээд дөрвөн сар болж байна. Энэ оны тавдугаар сараас төслийн бүтээн байгуулалтыг эхлүүлсэн бөгөөд 12 дугаар сард ашиглалтад орохоор төлөвлөгджээ. Гэрэлт  гэр төслийг “Love light land llc” болон Үндэсний цэцэрлэгт хүрээлэн хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд төслийн хүрээнд 42 метрийн диаметртэй, 15 метр өндөртэй ган төмрөн бүтээц бүхий Азидаа хамгийн томдоо тооцогдох гэр барьж байна. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 240 метр гудамжийг шийдэл тоног хэрэгслээр “гоёх” бөгөөд  орчин үеийн тоглоомын талбай, усан оргилуурыг зөвхөн энэ гудамжнаас харж болно.

Усан оргилуур нь 400 метрийн урттай, Монголын хамгийн урт усан сувгийг гэрэлт нуман арк, гэрлээр чимэглэн ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Энэхүү усан гудамж нь зундаа залуучууд, гэр бүл, хүүхдүүдэд усан завьт үйлчилгээг үзүүлэх бол өвөлдөө мөсөн гулгуурын суваг болгон ашиглахаар төлөвлөжээ.

Түүнчлэн халуун хоол, амттан, зууш, ундаагаар үйлчлэх зориулттай 9 бага гэрийг dome загвараар барьж ашиглалтад оруулжээ. Нарс модыг уламжлалт аргаар нумруулан хийсэн ба 360 градус бүхий харагдацтай шил, толь бүхий гэрт та найз нөхөд, гэр бүлээрээ тухлан үйлчлүүлж болно.

Түүнчлэн хоёр танхимтай хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж бүхий кино театр байгааг төсөл хэрэгжүүлэгч компанийн зүгээс мэдээллээ. Бас нэг сонирхол татсан мэдээлэл нь сүйх тэрэгний үйлчилгээ. Walt Disney-н Үнсгэлжин хүүхэлдэйн хуримын сүйх тэргийг захиалгаар хийлгүүлж, нийслэлчүүдэд үйлчлэхэд бэлэн болжээ. Уг сүйх тэргийн онцлог нь байгаль орчинд сөрөг нөлөөгүй цахилгаан мотороор ажилладаг, удирдан жолоодоход хялбар гэнэ.

Үлгэрийн гэрүүдийг бяцхан хүүхдүүдээ зориулан бүтээж байгаа юм байна.  Бүрэн сийлбэр бүхий гэрт хүүхэд багачуудад зориулсан ардын аман зохиол, үлгэр, туульсийг үзүүлж сонирхуулан үндэсний өв соёлоо өвлүүлэх арга хэмжээнүүд тогтмол зохион байгуулна гэж төсөл хэрэгжүүлэгчид тодотгов. Гэхдээ энэ бүхнийг барихад төсвөөс нэг ч төгрөг гаргаагүй гэдгийг тэд хэлэхийг хүсч байна. Учир нь, энэ бүх бүтээн байгуулалт хувийн санхүүжилтээр хийгдэж байгаа юм. Мэдээж, хаа холоос Монголыг, Улаанбаатарыг зорин ирж буй жуулчдын нүдийг хужирлах газар байх нь тодорхой. Учир нь Их монгол гэрт төрөл бүрийн урлаг соёлын тоглолт, хөтөлбөрүүд болох юм. Төслийг хэрэгжүүлэгч “Love light land llc”

нь соёл урлаг, шоу бизнесийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг шинэ залуу үеийнхэндээ орчин үе ба уламжлалт соёл урлагыг өвөрмөц байдлаар хослуулан таниулах зорилготойгоор “ГЭРЭЛТ ГЭР” төслийг хэрэгжүүлж буй аж. Энэхүү төслийг

нийслэлийн удирдлагуудад танилцуулан дэмжигдсэн гэдгийг  тус компанийнхан онцолж байна.  Ийнхүү Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өөр хэв маягтай хийгээд үндэсний соёл, урлаг, ёс заншлыг агуулсан Гэрэлт гэр удахгүй сүндэрлэх нь ээ.

С.ДОРЖ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж