Майк Пенс Мьянмарын эрх баригчдыг шүүмжлэв

Хуучирсан мэдээ: 2018.09.05-нд нийтлэгдсэн

Майк Пенс Мьянмарын эрх баригчдыг шүүмжлэв

Майк Пенс Мьянмарын эрх баригчдыг шүүмжлэв

АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пенс Мьянмарт долоон жил хоригдох ял авсан Ройтерс агентлагийн хоёр сэтгүүлчийг суллахыг шаарджээ.

Өнгөрсөн даваа гаригт /2018.09.03/ Мьянмар улсын шүүх Ройтерс агентлагийн сэтгүүлч болох 32 настай Ва Лон болон 28 настай Кяав Соё Оо нарт улсын нууцыг задруулсан мөн хүний эрхийн асуудалд халдсан хэргээр долоон жил шоронд хорих ял оноосон билээ. Мьянмар улсын энэ үйлдэлд дэлхийн олон орны эрх баригчид шүүмжлэлтэй хандаж байгаа бөгөөд АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пенс өөрийн дуу хоолойгоо өргөжээ.

“Ва Лон болон Кяав Соё Оо нар шагнагдах ёстой болохоос хоригдох ёсгүй. Тэд албан үүргийнхээ хүрээнд хүний эрх болон хядлагын аймшигт хэргийг ил болгосон. Хүчтэй ардчилалд хэвлэл мэдээлэл, шашин шүтлэгийн эрх чөлөө хамгаас чухал” хэмээн Майк Пенс жиргэжээ.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS
Г. МАНДАХ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж