“Xiaomi” компани зурагтынхаа үнийг хямдруулав

Хуучирсан мэдээ: 2018.09.05-нд нийтлэгдсэн

“Xiaomi” компани зурагтынхаа үнийг хямдруулав

“Xiaomi” компани зурагтынхаа үнийг хямдруулав

БНХАУ-д хамгийн ихээр борлогддог, “Xiaomi Mi TV 4A” загварын зурагтынхаа үнийг үйлдвэрлэгч компани бууруулснаа зарлав. Хятадын төдийгүй Азийн бусад орны зах зээлд уг бүтээгдэхүүнээ гаргах төлөвлөгөөтэй байгаа тул үнийн хувьд илүү уян хатан бодлого баримталж эхэлсэн гэж  компанийнхны зүгээс тайлбарлаж байна. Өмнө  нь 160 орчим ам.доллараар зарагдаж байсан, одоо бол 134 ам.долларын үнэтэй болж хямдарсан энэхүү зурагтыг эхний ээлжинд Индонезид худалдаалж эхлээд буй.

32 инчийн IPS дэлгэцтэй, чанарын хувьд мэргэжилтнүүдээс сайн үнэлгээ авсан энэхүү зурагт Хятадын зах зээлд хамгийн олноор борлогддог, үнийн хувьд боломжийн гэгддэг бүтээгдэхүүн юм.

Эх сурвалж: CCTV

 

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж