Хүмүүс хүнээс илүү нохойнд “хайртай”

Хуучирсан мэдээ: 2018.09.05-нд нийтлэгдсэн

Хүмүүс хүнээс илүү нохойнд “хайртай”

Хүмүүс хүнээс илүү нохойнд “хайртай”
Adult man patting spaniel, Canis familiaris, portrait. (Photo by: Auscape/UIG via Getty Images)

АНУ-ын Бостон хотын Зүүн хойд их сургуулийн нийгэм судлаачдын үзэж буйгаар, хүмүүс хүнээс илүү нохойнд хайртай гэнэ. Тэд сайн дураараа судалгаанд оролцохыг хүссэн 240 хүнд ядарч зүдэрсэн хүн, тэжээх эзэнгүй, өлсөж зүдэрсэн нохой хоёрын бичлэгийг үзүүлж, мөн гөлөг, хүүхэд хоёр руу халдаж, гэмтээсэн хэргийн тухай цагдаагийн материалыг уншуулж, туршилт хийжээ.

Хүмүүсийн дийлэнх нь хүн, хүүхдээс илүү нохойг, тэр дундаа гөлгийг өрөвдөж, зарим нь нулимс унагаж байгааг судлаачид онцолсон байна. Нөгөө талаар, нохойн тухай, түүний үнэнч сэтгэлийг харуулсан олон кино, бүтээл уншигч, үзэгчдийг сэтгэлд хүрдгийг ч мөн судлаачид ярьж буй.

Эх сурвалж: CCTV

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж