Хятадад энэ долоо хоногоос эхлэн шатахууны үнэ нэмэгджээ. Энэ талаар Хятадын Үндэсний Хөгжил шинэчлэлийн хороо есдүгээр сарын 3-нд мэдэгдэл гаргажээ. Тодруулбал, одоогийн мөрдөгдөж байгаа цэвэршүүлсэн газрын тосны үнийн тогтолцооны дагуу нэмж байгаа аж. Есдүгээр сарын 3-ны 00.00 цагийн байдлаар Хятадын дотоодын бензин, дизелийн үнэ тонн тутамдаа 170-180 юаниар нэмэгдсэн байна.
Эх сурвалж: CCTV
Холбоотой мэдээ