Хятад улс Африкт 60 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлэхээр болсны 15 тэрбум нь буцалтгүй тусламж ажээ.
Энэ сарын 3-4-ний өдрүүдэд БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо болсон Хятад Африкийн орнуудын удирдагчдын форумын үеэр Ши Жиньпин ийнхүү мэдэгдсэн юм. “Найман том ажиллагаа” хэмээн нэрлэж буй дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлэхэд чиглэсэн уг хөрөнгө оруулалтын ихэнх хэсэг нь хүүгүй, хөнгөлөлттэй зээл бөгөөд 10 тэрбум ам.доллар нь Хятад Африкийн банк санхүүгийн нөөцөд хадгалагдах тусгай зориулалтын мөнгө аж. Мөн үеэр ирэх гурван жилд Хятадын аж ахуйн нэгжүүдийн Африкийн улсуудад оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг 10 тэрбум ам.доллараас давуулна гэсэн зорилт дэвшүүлсэн байна.
Эх сурвалж: CCTV
Холбоотой мэдээ