Онцгой байдлын албаны түүхэн музейд өнөөдөр Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын түүхэн замнал, танилцуулга, бүтээл, урлал, хийж бүтээсэн бүтээлч ажлуудыг танилцуулах үзэсгэлэн дэлгэгдлээ.
Үзэсгэлэнд тус аймгийн түүхэн онцлог, байгалийн үзэсгэлэн, түүх соёлын дурсгалуудаас гадна Онцгой байдлын газрын үе үеийн алба хаагчдын өмсөж, эдэлж байсан хувцас хэрэглэл, цуглуулга, гаргасан амжилтуудыг мөн дэлгэсэн байна.
ОБЕГ-ын Ахмадын холбоо санаачлагаар албаны үйл ажиллагааг сурталчлах зорилгоор зохион байгуулж байгаа тус үзэсгэлэн энэ сарын 7-ныг дуустал үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Холбоотой мэдээ