Ньюс хөтөч:"Дисковер Монголиа" эрдэс баялгийн нэгдсэн чуулган болно

Хуучирсан мэдээ: 2018.09.06-нд нийтлэгдсэн

Ньюс хөтөч:"Дисковер Монголиа" эрдэс баялгийн нэгдсэн чуулган болно

Ньюс хөтөч:"Дисковер Монголиа" эрдэс баялгийн нэгдсэн чуулган болно

ЦАГ АГААР 

Шөнөдөө үүлэрхэг, бага зэргийн хур тунадас орно. Өдөртөө үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 2-4 градус, өдөртөө 10-12 градус дулаан байна

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

08.30

  • Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд эмнэлгийн байгууллагуудын гадна зам, талбайн тохижилтын ажилтай танилцана. Зарим өрхийн эрүүл мэндийн төвд тоног төхөөрөмж гардуулна.
    08.30 БЗД-ийн 3 хороо "Эмнэхүй" ӨЭМТ
    09.00 БЗД-ийн 13 хороо Амгалан амаржих газар
    09.45 БЗД-ийн 22 хороо Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг
    10.30 СБД 5 хороо "Төвшин хүч" ӨЭМТ
    11.00 ХУД 6 хороо Хан-Уул дүүргийн 1 дүгээр амбулатори 
    Холбоо барих утас: 88080750, 91113191

09.00

  •  ШангриЛа-д "Дисковер Монголиа" эрдэс баялгийн нэгдсэн чуулган болно
  • ННФ-ын хурлын танхимд “Оролцоонд суурилсан улс төр: Саад бэрхшээл, шийдвэрлэх арга зам” сэдэвт сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулна
  • Ази Номхон Далайн Бүс нутгийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулган МҮХАҮТ-ын Их танхимд болно.Холбоо барих утас: 99090339

09.30

  • Монгол улсын Төрийн хошой шагналт, нэрт түүхч, академич Ш.Нацагдоржийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан “Евроазийн нүүдэлчдийн түүхэн замнал: төр, нийгэм ба соёл” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно. Хурлын нээлт БСШУСЯ-нд болж, үргэлжлээд 11,00 цагаас ШУА-ийн байрны 303 тоотод үндсэн илгэлүүд явагдана. Холбоо барих утас:98119897
  • "Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний ажлыг зохион байгуулах сургалт" "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК-ийн төв байранд болно. Холбоо барих утас: 91918297

11.00

  • Татвараас зайлсхийх явдлын эсрэг олон улсын татварын чуулга уулзалтын талаарх мэдээлэл Монгол ньюс мэдээллийн төвд хийнэ 

13.00

  • Хичээлийнхээ хажуугаар Цагийн ажил хийх хүсэлтэй залуучуудад зориулсан сургалт Монголын залуучуудын холбоо "Залуус танхим"д болно

14.00

  • Facebook компаний удирдирдлагууд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын удирдлагуудтай уулзалт ХХМТГ-ын 201 тоот-д хийнэ. Уулзалтаар Нийгмийн сүлжээний аюулгүй байдал, бодлого зохицуулалтын асуудал яригдана. Холбоо барих утас: 89114787

14.30

  • НЗДТГ, МҮХАҮТ хамтран “Улаанбаатар Түншлэл-2018” 43 дахь удаагийн Олон улсын үзэсгэлэн яармагийг энэ сарын 6-9-ний өдрүүдэд “Мишээл Экспо” төвд зохион байгуулах гэж байна. Нээлт  Мишээл экспо төвд болно. Холбоо барих утас: 325044, 91993405

16.30

  • "Өвөр Монгол, Сычуань мужийн соёл, аялал жуулчлалын танилцуулга, загварын шоу, Өвөр Монголын амтат хоолны фестиваль" арга хэмжээнд хүрэлцэн ирж өмнөд хөршийн өвөрмөц зан заншил, үзэсгэлэнт байгаль, онцгой амтат хоолны соёлтой танилцахыг урьж байна. Арга хэмжээ “Новотел” зочид буудлын 4-р давхрын хурлын танхимд болно. Холбоо барих утас: 70148687, 88564227
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж