Сонгинохайрхан дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс хүн мал амьтны гоц халдварт тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг дүүргийн хэмжээнд амжилттай зохион байгуулж байна.
Тухайлбал, тус хэлтсээс “Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл” аяны хүрээнд дүүргийн алслагдсан замд хөдөлгөөнт постууд ажиллуулж, замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгсэл, жолооч нарт хяналт шалгалт хийж ажиллаж байгаа юм.
Энэ хүрээнд 2018 оны есдүгээр сарын 3-ны өдөр Эмээлтийн замд Hino ranger маркийн автомашин нь “Агнуурын зарим амьтныг агнах, барихыг хориглох” тухай тушаалыг зөрчиж 20 ширхэг тарваганы мах тээвэрлэж явсныг алба хаагчид илрүүллээ. Мөн 20 ширхэг тарваганы махыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хүлээлгэн өгчээ.
Э.АРИУН
иргэн 2018-09-05 122.201.21.31
Гоц халдвартынхан, Мэргэжлийн хяналтынхан тосоор гульгиж, гэдэс гарах нь дээ хэ хэ
Зочин 2018-09-05 43.228.131.45
ХА ХА ХА ЁСТОЙ МУНДАГ
Зочин 2018-09-05 180.149.93.14
Yamar mundag yum ilruulee ve! Bayar hurgie… heleh ch ug oldohgui yum
зочин 2018-09-05 103.9.88.162
Маш том хэрэг илрүүлсэн байна БААТАР цол,Монгол тулгатны 100 эрхэм болгоё