20 ширхэг тарваганы мах тээвэрлэж явсныг илрүүллээ

Хуучирсан мэдээ: 2018.09.05-нд нийтлэгдсэн

20 ширхэг тарваганы мах тээвэрлэж явсныг илрүүллээ

20 ширхэг тарваганы мах тээвэрлэж явсныг илрүүллээ

Сонгинохайрхан дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс хүн мал амьтны гоц халдварт тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг дүүргийн хэмжээнд амжилттай зохион байгуулж байна.

Тухайлбал, тус хэлтсээс “Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл” аяны хүрээнд дүүргийн алслагдсан замд хөдөлгөөнт постууд ажиллуулж, замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгсэл, жолооч нарт хяналт шалгалт хийж ажиллаж байгаа юм.

Энэ хүрээнд  2018 оны есдүгээр сарын 3-ны өдөр Эмээлтийн замд Hino ranger маркийн автомашин нь “Агнуурын зарим амьтныг агнах, барихыг хориглох” тухай тушаалыг зөрчиж 20 ширхэг тарваганы мах тээвэрлэж явсныг алба хаагчид илрүүллээ. Мөн 20 ширхэг тарваганы махыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хүлээлгэн өгчээ.

Э.АРИУН 

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж