2023 онд Крипто АТМ-ын зах зээл 144.5 ам.доллароор өснө

Хуучирсан мэдээ: 2018.09.05-нд нийтлэгдсэн

2023 онд Крипто АТМ-ын зах зээл 144.5 ам.доллароор өснө

2023 онд Крипто АТМ-ын зах зээл 144.5 ам.доллароор өснө

2023 он гэхэд криптовалютын ATM-ын зах зээл 114.5 сая ам.доллароор өсөх хандлагатай байгаа гэж ResearchandMarkets.com сайт мэдээлжээ. Судлаачид 2018 онд криптовалютын зах зээл 16.3 сая ам.доллар байгаа бол 2023 он гэхэд энэ тоо 144, 5 сая ам.доллар болтлоо нэмэгдэнэ гэж үзэж байгаа аж.

Урьдчилсан тооцооллоор нэг машин ашиглан дижитал мөнгөн тэмдэгтээ цаасан мөнгө болгох аль эсвэл мөнгөө дижитал мөнгөн тэмдэгт болгох аль аль талын боломжтой байхаар шийдвэрлэнэ гэж таамаглаж байгаа юм. Биткойн буюу энэхүү криптовалютын зах зээл АНУ, Герман, Япон зэрэг хөгжингүй орнуудын хурдацтай өсөн нэмэгдэж байгаа ба энэ нь цаашид крипто АТМ шинээр нэвтрүүлэхэд чухал нөлөөг үзүүлнэ гэж үзэж байгаа юм. Судлаачдын үзэж байгаагаар, 2023 он гэхэд Хойд Америкийн криптовалютын АТМ зах зээл ноёрхон хамгийн их хувьцааг эзэмшинэ гэсэн бол хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэхэд олон тооны крипто АТМ төхөөрөмж, програм хангамж нийлүүлэгчид олширч энэ талаараа АНУ-д илүүтэй боломж харагдаж байна гэж үзэж байгаа аж.

Мэдээж, энэ салбарыг хөгжүүлэхэд саад болж байгаа зүйлүүд бол биткойн, криптовалютын тухай ойлголт, мэдээлэл хомс учраас энэ талын ажлууд хийгдэх ёстойг судалгаа харуулжээ.

Криптовалютын АТМ-ын зах зээл ирэх таван жилд өсөх төлөвтэй байна. Тэгвэл картанд суурилсан бидний өдөр тутамдаа ашигладаг бэлэн мөнгөний машин үйлдвэрлэдэг компаниудад энэ өсөн нэмэгдэж буй зах зээл ашиггүй тусах ажээ. Мөн үүнээс бэлэн мөнгөний машины салбарын бас нэг айдас бол орчин үед үйлчлүүлэгчид бэлэн мөнгөний машин ашиглах нь жил ирэх тусам багасаж илүү мобайл, эсвэл электрон дээр суурилсан төлбөрийн хэлбэрийг сонгож байгаа нь эрсдэлд оруулна гэж үзэж байгаа юм.

Эх сурвалж: Сointelegraph

Т.Мядаг 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж