“Мюнхен-1972” олимпийн наадам болон дэлхийн долоон удаагийн аварга хуучнаар ЗХУ болон Беларусийн алдарт бөх Александр Медведийн нэрэмжит чөлөөт бөхийн ОУТ есдүгээр сарын 14-16-нд Беларусийн нийслэл Минскт болно. 48 дахь удаагийн уламжлалт тэмцээнд манай улсаас таван эмэгтэй тамирчин хүч үзэхээр болжээ. Тодруулбал, 50 кг-ын жинд “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Ц.Намуунцэцэг, 55 кг-д “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Э.Даваачимэг, 57 кг-д “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ А.Батцэцэг, 59 кг-д “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Б.Шоовдор, “Аврагч” спорт хорооны тамирчин спортын мастер 65 кг-д Х.Болортуяа нар гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан, олон улсын шүүгч А.Батмөнхийн хамт ирэх долоо хоногт Беларусийн нийслэлийг зорино.
Эх сурвалж: МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ХОЛБОО
Холбоотой мэдээ