Монгол хүний биед хамгийн сайн зохицох энергийн ундаа

Хуучирсан мэдээ: 2018.09.05-нд нийтлэгдсэн

Монгол хүний биед хамгийн сайн зохицох энергийн ундаа

Монгол хүний биед хамгийн сайн зохицох энергийн ундаа

“Бишрэлт трейд” компани БНСУ-д номер нэг энергийн ундаа үйлдвэрлэгч “Dong-AST” компанитай өнөөдөр /2018.9.5/ хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Энэ үеэр албаны хүмүүсээс зарим зүйлийг тодрууллаа.

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЛОГО, ХАЯГ ШОШГЫГ САЙН ХАРАХ ХЭРЭГТЭЙ

“Бишрэлт трейд” компаний борлуулалт хариуцсан ахлах менежер С.Болд-Эрдэнэ

-Монгол хэрэглэгчдийн хэдийний танил болсон энергийн ундааг хэд дэх жилдээ нийлүүлсний үр дүнд үйлдвэрлэгч компанитай албан ёсоор гэрээ байгуулж байна вэ?

-Манай компани  БНСУ-ын “Dong-AST” компанитай хамтран ажиллаад гурван жил болж байна. Тус компани манайд 2015 оноос эхлэн албан ёсоор бүтээгдэхүүн нийлүүлэх болсон. Өнөөдрийн үйл ажиллагаанд албан ёсны гэрээ байгуулж байна. Ингэснээр “Dong-AST” компаний бүтээгдэхүүн “Bacchus” брэндийг Монголын зах зээлд зөвхөн “Бишрэлт трейд” компани албан ёсны эрхтэйгээр оруулж ирэх юм.

-Гэрээ байгуулснаар хэчнээн төрлийн энергийн ундаа оруулж ирэх вэ. Сүүлд нэмэгдсэн бүтээгдэхүүний талаар мэдээлэл өгөөч?

-Одоогийн байдлаар манайх таван нэр төрлийн энергийн ундаа оруулж ирж байна. Дээрх бүтээгдэхүүн нь Монголын зах зээлд орж ирээд ойролцоогоор найман жил болсон. Харин манайх тус компанитай албан ёсоор оруулж ирээд гурван жил болж байна. “Honey lemon” энергийн ундаа нь өнгөрсөн зургадугаар сараас эхлэн Монголын зах зээлд нийлүүлэгдсэн. Уг ундаа нь ходоодны үйл ажиллагааг дэмжих, шарталт тайлах давуу талтай.

-Монголын зах зээлд таваас олон төрлийн энергийн ундаа байдаг. Эдгээрээс БНСУ-д номер нэгт бичигддэг “Dong-AST” компанийн бүтээгдэхүүн гэдгийг яаж таних вэ?

-Бид хэрэглэгчид чанартай бүтээгдэхүүн хүргэхийг зорьдог. Бидний оруулж ирж буй энергийн ундаа нь бусдаас ориг гэдгээрээ ялгарна. Үүнийг мэдэхийн тулд лого, хаяг шошгыг сайн харах хэрэгтэй. БНСУ-д “Dong-AST” компаний үйлдвэрлэсэн “Bacchus”-аас өөр энергийн ундаа байдаггүй.

-Бүтээгдэхүүнийг хэчнээн газар борлуулж байгаа вэ?

-“Номин”, “E-mart”, “Оргил”зэрэг бүх сүлжээ дэлгүүр болон Улаанбаатар хотод бүртгэлтэй үйл ажиллагаа явуулж буй супермаркетуудаар энергийн ундаануудаа борлуулж байгаа.

ТУХАЙН УЛСЫН ЗӨВХӨН НЭГ КОМПАНИТАЙ ХАМТРАН АЖИЛЛАДАГ

“Dong-AST” компаний олон улсын бизнес хариуцсан захирал Ин Сүү Парк

-Танай компаний энергийн ундаа бусад үйлдвэрийн бүтээгдэхүүнээс юугаараа ялгарах бэ?

-Манай компани БНСУ-д 1961 онд байгуулагдсан. Түүнээс хойш 58 жил үйл ажиллагаа явуулж, улсынхаа номер нэг энергийн үйлдвэр болсон. Үүгээрээ мөн бүтээгдэхүүний чанараараа тэргүүлэгч компани.

-Хэчнээн оронд бүтээгдэхүүнээ нийлүүлж байна вэ?

-Манай компани нь Монголоос гадна 10 оронд энергийн ундааг албан ёсоор нийлүүлж байна.  Dong-AST” компани тухайн улсын зөвхөн нэг л компанитай хамтран ажилладаг. Тухайн компанидаа давуу эрхийг олгодог. Тэр утгаараа монгол хүний биеийн онцлогт тохирсон таван төрлийн энергийн ундааг албан ёсны эрхтэйгээр эх орондоо нийлүүлэх боломжийг “Бишрэлт трейд” компанид олгоод байна.

-Солонгосчууд энергийн ундааг хэр хэрэглэдэг вэ. Хэрэглэх стандарт гэж байдаг уу?

-Өдөрт хэр хэмжээний энергийн ундаа уух стандарт гэж байдаггүй. БНСУ-ын иргэд энергийн ундааг өдөр бүр хэрэглэдэг. Гэхдээ өдөрт маш их хэмжээгээр хэрэглэх нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Тиймээс өдөрт нэг ширхгийг хэрэглэхэд ямар ч сөрөг нөлөө байдаггүй. Энергийн ундааг ууснаар эрч хүч авахаас гадна биед ашигтай бодисыг авдгаараа давуу талтай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж