Баруун аймгуудад цас оржээ

Хуучирсан мэдээ: 2018.09.05-нд нийтлэгдсэн

Баруун аймгуудад цас оржээ

Баруун аймгуудад цас оржээ

Цаг уурын урьдчилсан мэдээгээр есдүгээр сарын 5, 6-нд ихэнх нутгаар хөрсөн дээрээ цочир хүйтэрч, зарим газраар цас орно гэсэн мэдээг "Цаг уур, орчны шинжилгээний газар"-аас өгсөн билээ.

Тэгвэл өчигдрөөс эхлэн баруун аймгуудын сумдаар цас орж эхэлжээ. Тухайлбал, өчигдөр Баян-Өлгий аймагт, шөнөдөө Увс аймгийн зарим сумд, Завхан аймгийн хойд сумдаар цас орлоо. Мөн Завханы Цэцэн-Уул суманд өнөөдөр үүрээр цас орсон талаар нутгийн иргэд мэдээлэв. Ийнхүү энэ жилийн анхны цас баруун аймгуудад орлоо.

Харин Улаанбаатар хот болон Баян-Өлгий, Булган, Дархан, Завхан, Орхон, Сэлэнгэ, Төв, Увс, Хөвсгөл, Хэнтий аймгийн нутгаар урьд шөнө болон өнөөдөр хур тунадас орсон бөгөөд бусад нутгаар цаг агаар тогтуун өнжжээ.

Өнөөдөр /2018.09.05/ баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Төв болон зүүн аймгуудын нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Мөн Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр 6-11 градус, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр 20-25 градус, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 16-21 градус, бусад нутгаар 11-16 градус дулаан байна.

Э.АРИУН 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж