"Монголд хоёр сая хүн Facebook идэвхтэй хэрэглэдэг" | News.MN

"Монголд хоёр сая хүн Facebook идэвхтэй хэрэглэдэг"

"Монголд хоёр сая хүн Facebook идэвхтэй хэрэглэдэг"

Монголын харилцаа холбооны зохицуулах хорооны урилгаар Монгол Улсад Facebook-ын төлөөлөгчид хүрэлцэн ирсэн. Өнөөдөр болсон уулзалтаар Facebook компанийн төлөөлөгчид өөрсдийн эрхэлдэг үйл ажиллагаагаа танилцуулж, хувь хүний эрх, мэдээллийн нууц хэрхэн хадгалах болон сошиал сүлжээнээс үүдэлтэй хууль бус гэмт хэргүүдтэй хэрхэн тэмцэх талаар санал бодлоо солилцсон.

Уулзалтаар Facebook-ийн Ази, Номхон далайн бүсийг хариуцсан төлөөлөгч Жеорж Чен нь Монгол Улс, Хонконг болон Тайвань бүсийг хариуцсан Facebook-ийн үйл ажиллагааг хариуцдаг төлөөлөгч юм.

Түүний ярьснаар байгаагаар Монгол улсын хүүхэд, залуучууд Facebook сүлжээг хэрэглэх дуртайгаас гадна Instagram-ыг идэвхтэй хэрэглэдэг болохыг дурдсан. Мөн бизнес болон маркетингийн чиглэлээр олон компани болон байгууллагууд өөрсдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг сурталчилдаг болохыг тодорхойлсон байна.

Монголоос Facebook үйлчилгээг идэвхтэй хоёр сая хүн хэрэглэдэг. Нийт хүн амтай харьцуулахад энэ бол маш сайн тоо үзүүлэлт болохыг Жеорж Чен онцолсон юм.

Түүнээс Монголд Facebook сошиал сайтыг албан ёсны төлөөлөгч байдаг эсэх талаар асуухад тэрбээр одоогийн байдлаар байхгүй хэмээн хариулсан. Учир нь Ази, номхон далайн орнуудад төлөөлөгч байршуулах нь хэцүү гэдгийг дурдсан. Гэхдээ үүнийг асуудал хэмээн үзэхгүй байгаа аж. Цаашид Монголын харилцаа холбоо зохицуулах газартай хамтарч олон төлөвлөгөө боловсруулж, хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Үүний нэг нь энэ долоо хоногт сургалт зохион байгуулахаар төлөвлөж байгаа ажээ.

Г. МАНДАХ

"Болор дуран"-аар шалгав.

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-09-05 182.160.38.119

тэвэл энэ улс тэр чигтээ солиоржээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж