Баян-Өлгий аймгийн Бугат сумын Буга багийн Шар нуур гэдэг газар Ховд голын арал дээр хүний цогцос байна гэсэн дуудлага 2018 оны есдүгээр сарын 4-ний өдрийн 18.00 цагт тус аймгийн Онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагын дагуу тус аймгийн онцгой байдлын дөрвөн аврагч, аймгийн Цагдаагийн газрын есөн алба хаагч, нийт 13 алба хаагч, хоёр техник хэрэгсэлтэйгээр 30 км замыг туулан 19.30 цагт очиж, нэр, хаяг тодорхойгүй цогцсыг 1 цаг 50 минут ажиллан голоос гарган авчээ. Цогцсыг цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.
Э.АРИУН
Холбоотой мэдээ