Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах хөөсөнцөрийн үйлдвэрт өчигдөр /2018.09.04/ гал гарчээ. Тодруулбал, тус дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг хөөсөнцөрийн үйлдвэр шатаж байна гэсэн дуудлагыг 2018 оны есдүгээр сарын 4-ний өдрийн 20.24 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн аврагчид шуурхай ажиллаа. Тэднийг 20.36 цагт очиход 18х40 метрийн хэмжээтэй үйлдвэрийн дээвэр, хана, тоног төхөөрөмж, 18м3 хөөсөнцөр шатаж гал дэлгэрсэн байжээ.
Иймээс нэмэлтээр Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах ангийн найман аврагч, Хан-Уул дүүргийн 12 аврагч, нийт 28 аврагч долоон техник хэрэгсэлтэйгээр 55 минут ажиллаж унтраасан байна.
Э.АРИУН
Холбоотой мэдээ