Фэйсбүүкийн төлөөлөгчид ХХЗХ дээр ажиллалаа

Хуучирсан мэдээ: 2018.09.05-нд нийтлэгдсэн

Фэйсбүүкийн төлөөлөгчид ХХЗХ дээр ажиллалаа

Фэйсбүүкийн төлөөлөгчид ХХЗХ дээр ажиллалаа

Харилцаа холбооны зохицуулах хорооны удирдлагын урилгаар манай улсад ирээд байгаа Фэйсбүүк компанийн Ази, Номхон далайн бүсийн төлөөлөгчид өнөөдөр тус хороон дээр ажиллалаа.

Монгол улс нь Фэйсбүүк компаниас гаргасан “Хамрагдах интернетийн индекс-2018” судалгааны affordability (хэрэглээ) үзүүлэлтээр Ази тивд нэгд, дэлхийд 10-т ороод байгаа юм.

Харилцаа холбооны зохицуулах хороон дээр болсон уулзалтын үеэр:

  • Фэйсбүүк компанийн олон нийтийн стандартын танилцуулга хийгдэж,
  • Хувь хүний эрх, эрх чөлөөг хангах, хувийн нууцлалыг хамгаалах, хууль бус аливаа үйл ажиллагаатай хамтран тэмцэх талаар санал солилцож,
  • “Бүс нутгийн аюулгүй байдал, хувийн нууцлал”, Монгол дахь бизнесийн орчныг дэмжих болон бусад асуудлаар зөвшилцөж.
  • Дээрх асуудлуудын хүрээнд Монгол улс болон Фэйсбүүк компани цаашид хамтран ажиллах санамж бичиг байгуулах хэлэлцээр хийлээ.

Эх сурвалж: ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж